БНСУ-ын Чонсон хотод олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.
Тэмцээний эрэгтэй хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Ази тивийн мөсөнд авиралтын мөнгөн медалийн болзлыг тус тус хангажээ. Харин түүний дүү “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ тэмцээний эмэгтэй хурдны төрөлд мөнгөн медалийн болзол, Ази тивийн мөсөнд авиралтын алтан медалийн болзлыг хангасан байна.
Дашрамд Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нарын аав Х.Нямдоо нь “Сутайн бор” клубийн үүсгэн байгуулагч, Спорт авиралтын багш дасгалжуулагч, спортын мастер цолтой юм. Ийнхүү түүний хүү Н.Хэрлэн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальтай боллоо.