Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д. Сарантуяа
Волейбол дээд лиг: Плей-офф дөхөж байна, сэтгэлээ бэлд
- 2025/01/13

- 42 цаг 29 минутын өмнө

- 5 мин уншина

Монголын волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигийн плэй-оффын тоглолтууд эхлэх тун ойртож байна. Өнгөрсөн долоо хоногт хагас шигшээ шатны цуврал тоглолтууд эхэлсэн.

Эрэгтэй багуудаас “Хасу Мегастарс” баг гурван тойргийн нийлбэр дүнгээр нийт 50 оноотойгоор нэгдүгээр байраар хагас шигшээд шалгарч, дөрөвдүгээр байраар мөн хагас шигшээд үлдсэн лигийн хоёр удаагийн аварга “Натур Бакс”-тай учраа таарсан. Харин “SG Hawks” баг 47 оноотойгоор хоёроор гарч, анх удаа лигт өрсөлдөж буй “Төв Миг”-тэй өрсөлдөхөөр болсон билээ.

“SG Hawks” VS “Төв Миг”

Дээд лигийн аварга болох том зорилготой Б.Батсууриар удирдуулсан “SG Hawks” лигийн гурван удаагийн аварга М.Цэрэнбаатараар ахлуулсан “Төв Миг”-т 3:0 харьцаагаар хожигдсон нь хагас шигшээ шатны томоохон сенсац боллоо.

Энэ тоглолтод “Төв Миг”-ийнхэн 25-21 | 27-25 | 25-19 харьцаагаар хүчтэй өрсөлдөгчдөө нэг ч боломж олголгүй финалд хүрэхэд нэг алхам ойртлоо. Тоглолтын тухайд “SG Hawks” багагүй сэтгэл зүйн дарамттай талбай дээр гарсан нь харагдаж байв. Учир нь тэд хагас шигшээ шатны төлөөх шийдвэрлэх тоглолтод “Хасу Мегастарс” багт 3:1 харьцаагаар ялагдсан. Үзэгчдийн зүгээс Hawks-ыг гурван тойргийн нийлбэрээр нэгээр гарна гэж таамаглаж бат итгэж байсан. Тэд ч мөн ялгаагүй. Гэвч үр дүн бодсон шиг нь биш байлаа. Тиймдээ ч голлох тоглогчид болох багийн лидер Б.Батсуурь, Ж.Энх-Эрдэнэ болон легионер тамирчид Онолбек, Томас нарын тоглолт сайн болж өгсөнгүй. Тойргийн тоглолтуудад үзүүлж, харуулж байсан “SG Hawks” биш байлаа. Хоёр удаа дараалан хожигдсон тэдэнд дараагийн тоглолт маш чухал. Хэрвээ энэ тоглолтод дахин хожигдвол тэдний дээд лигийн аварга болох аялал өндөрлөнө. Тиймээс дараагийн тоглолт тэдний хувь заяаг шийднэ.

Тэгвэл “SG Hawks”-ыг буулган авч сенсац дэгдээсэн “Төв Миг” багийн тухайд тус баг анх удаагаа дээд лигт өрсөлдөж буй. Ингэхдээ хагас шигшээ шатанд шалгаран үлдээд байгаа нь энэ. Лигийн шилдэг тамирчдаар багаа бүрдүүлсэн тус баг энэ тоглолтод сэтгэл зүй сайтай байж, тамирчид нь ч өөрсдийн үүргээ маш сайн биелүүлэв. Б.Анхбаяр, Г.Цэнд-Аюуш болон легионер тамирчид Даниел Мотазеди, Соуза Эвандро нарын довтолгоо эсрэг багийн эсрэг хүчтэй байлаа. Дасгалжуулагчид ч эсрэг багийн тоглолтыг сайн судалсан нь харагдаж байв. Мөн хамгаалалт сайн байсныг дурдах нь зөв. Тэд энэ эрчээрээ дараагийн тоглолтдоо хожвол анхныхаа лигийн финалд өрсөлдөх эрхтэй болох юм.

“Хасу Мегастарс” VS “Natur Bucks”

Тус хоёр баг дээд лигт анх удаа хагас шигшээ шатанд таарч тоглосон нь энэ байлаа. Хагас шигшээ шат, лигийн аварга багууд гэсэндээ маш өрсөлдөөнтэй, зүрх дэлслүүлсэн гоё тоглолтыг хоёр баг үзүүлэв.

Солонгос дасгалжуулагчаар удирдуулж буй “Хасу Мегастарс” хүчтэй өрсөлдөгчөө буулган авч, хагас шигшээ шатанд дөрвөөр гарсан “Natur Bucks”-тай таарч тоглохоор болсон нь тэдэнд маш том давуу тал болсон. Энэ ч утгаараа тэд эхний тулаандаа эсрэг багаа 3:2 харьцаагаар хожиж, финалын шат руу нэг алхам ойртлоо. Хасу Мегастарс эхний хоёр ээлжийг өөрсдийн болгосон. Ин Сон Гю дасгалжуулагчийн арга барил, Б.Баярсайхан, С.Нямсүх, А.Даваажаргал болон легионер тамирчид Амирали, Склярернко Евгений нарын тоглолт ганган байлаа.

Гэсэн ч гурав болон дөрөвдүгээр ээлжийн тоглолтод “Natur Bucks” хожсон. Тус багаас онцлох тоглогчид бол яах аргагүй Э.Энх-Амгалан, Б.Амар болон Япон холбогч Мотоки, легионер тоглолч Игобе Сикуку нар байлаа.

Тэд эхний хоёр ээлжийг алдсан ч амархан бууж өгсөнгүй. Хасу-ын тайвширсан сэтгэл зүй дээр тоглолтын хэмнэлээ олж авч, өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтыг үзүүлсэн. Энэ тоглолтод Мотоки өөрийгөө хэн гэдгийг нотолчихлоо. Тактик, довтолгооны хувилбаруудыг тэрээр маш оновчтой найруулж, хоёр ээлжийн тоглолтод багаа хожилд хүргэсэн. Тиймдээ ч Япон тоглогч би зүгээр ч нэг холбогчоор ирээгүй гэдгээ батлан харууллаа. Түүнээс гадна энэ жил Т.Хангалын орон зайг нуруун дээрээ үүрч буй Э.Энх-Амгалан ч үүргээ сайн биелүүлэв. Тэрээр нийт 28 авч багаа тэргүүлсэн. Б.Амар ч өөрийн үүргээ сайн гаргаж 10 удаа намын довтолгоогоо амжилттай болгосон. Мөн лигийн бүх тамирчдыг оноогоороо тэргүүлж буй Игобе Сикуку 21 оноо авч багтаа хувь нэмрээ оруулсан.

Хоёр багийн шийдвэрлэх 5 ээлжийн тоглолт 19:17 харьцаагаар өндөрлөсөн. Натур Бакс хоёр ч удаа “match point”-д хүрсэн ч тоглолтоо дуусгаж чадсангүй. Хасу Мегастарс Б.Баярсайханы хаалтаар өрсөлдөгчөө ялж, эхний хожлоо авлаа.

Ийн “Төв Миг” болон “Хасу Мегастарс” багууд эхний хожлоо өвөртөллөө. Харин “Натур Бакс” “SG Hawks” багууд дараагийн тоглолтдоо хожигдох эрхгүй болов. Хамгийн түрүүнд 2 хожсон баг финалд шалгарч, дээд лигийн аяллаа үргэлжлүүлэх эрхтэй болох юм. Багуудын дараагийн тоглолт Ирэх Лхагва гарагт “Степпе Арена”-д болно.