Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр /2025.01.12/ бэртэж гэмтсэн гэх 383 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүний 137 нь бага насны хүүхэд байна.
Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-с мэдээллээ.
Иймд бага насны хүүхдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.