Жүжигчин Пак Сун Хун “Squid Game 2″-т тусгай хүчний цэрэг, трансжендер эмэгтэй Хёнжүгийн дүрийг бүтээсэн. Тэрбээр энэхүү дүр дээр ажиллахдаа хэтрүүлсэн ааш аяг гаргаж, дууны өнгөө өөрчлөхөөс татгалзсан гэдгээ хэллээ.”Би Хёнжүгийн амьдралын туршлага, түүний сул тал болон тоглоомд өөрийгөө дайчилж байгааг харуулахад л гол анхаарлаа хандуулсан” хэмээн ярилцлагадаа дурджээ.
“Glory” киноны ахлах сургуулийн дээрэлхүү хөвгүүн Жон Жэжүний дүрээр олны танил болсон Пак Сун Хун “Squid Game 2” киноны Хёнжүгийн дүрээр дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байна.
“Squid Game 2”-т трансжендер эмэгтэй Хён Жугийн дүр онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэж үзэгчид ам сайтай байна. Энэ дүр нь зөвхөн гадаад төрх, яриа гэх мэт эмэгтэйлэг шинж чанаруудад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд тусгай хүчний дайчны дотоод хүч, байлдааны ур чадварыг харуулснаараа онцлогтой. Сун Хун “Найруулагч хувцас, нүүр будалтын багийнхан богино эсвэл урт үстэй байх уу уруулаа ямар өнгөөр будах вэ гэх мэтчилэн олон дүр төрхийг туршиж үзсэн. Эцсийн мөчид “Би өөрийгөө анх хараад эгчтэйгээ их адилхан байна гэж бодсон. Эгч маань энэ дүрд тоглож байгааг мэдээгүй ч кино үзээд намайг магтаж, дэмжиж байгаагаа хэлсэн” гэсэн байна.
“Squid Game 2” киноны Хёнжүгийн дүрийг түрүүч цэрэг Бён Хи Сүгээс санаа авсан бөгөөд тэрээр эмгэнэлтэйгээр нас барахаасаа өмнө Солонгосын түүхэнд армиас өөрийгөө илчилсэн анхны трансжендер цэрэг болсон юм.