horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Холливудын жүжигчин Жессика Алба 17 жил ханилсан нөхрөөсөө салахаар болжээ

post-img

17 жил ханилж, хамтран амьдарсны эцэст Холливудын жүжигчин Жессика Алба эр нөхөр Кэш Уорреноос салахаар болсон байна.

Оддын амьдралын дуулиан шуугианы талаар бусдаас түрүүлж мэдээлдгээрээ алдартай, Америкийн шар мэдээний TMZ сайтад мэдээлснээр гэр бүлийн хосууд салах шийдвэр гаргаад удаагүй байгаа бөгөөд тэд гэр бүл цуцлуулах эхний алхмуудыг хийж эхлүүлээд байгаа гэжээ.

Жүжигчин Жессика Алба, продюсер Кэш Уоррен нар 2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр анх танилцаж, улмаар 2007 онд сүй тавьж, дараа жил нь гэрлэж байсан бөгөөд тэд 16, 13, 7 настай гурван хүүхэдтэй.  

Одоогоор гэр бүлийн хосуудын салалтын шалтгаан тодорхойгүй байна. Хамгийн сүүлд олны нүдэнд өнгөрсөн оны 11 сард хамт явж байгаа харагдсан ба түүнээс хойш хоёулаа гартаа хуримын бөгжгүй байгаа юм. Сүүлд л гэхэд Жессика Алба “Алтан бөмбөрцөг” наадмын өмнөх үдэшлэгийн үеэр ядам хуруундаа ямар ч бөгжгүй, мөн ганцаараа явж харагдсан бол Кэш Уоррен өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес хотноо мөн л гартаа бөгжгүй явж байсан байна.

Хэдийгээр салж байгаа гэр бүлийн хосууд албан ёсоор гэр бүл цуцлуулах хүсэлт гаргаагүй байгаа ч тэднийг эхний алхмуудаа хийж эхлээд байгаа талаар олон эх сурвалжууд мэдээлээд байна. Түүнчлэн тэдний гэр бүл батлуулахдаа ямар гэрээ байгуулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Учир нь Жессика Алба олон сая ам.долларын өртөг бүхий “The Honest Company” хэмээх маш амжилттай бизнесийг үүсгэн байгуулж, удирдан явуулдаг учраас хөрөнгө хуваах, нөхөн төлбөрийн асуудлаар Кэш Уоррены хуульч, өмгөөлөгчдийн багтай “хэрцгий” тулаан явуулах нь дамжиггүй талаар америкийн хэвлэлүүд бичиж байна.

0/1000