horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

ХӨСҮТ менингококкийн вакцин хийлгүй 2 жил болжээ

post-img

Цэл залуухан, хийж бүтээх дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн Б.Чимэдбаяр боксоор хичээллэдэг. Тэр энэ спортод тун чиг дуртай, олимпын аварга болох хүсэл тэмүүлэлтэй залуу. Гэтэл 20 насандаа менингит өвчнөөр өвчилж, тархи, нуруу, нугасанд нь нөлөөлснөөр суумгай болжээ. Ингээд түүний хүсэл мөрөөдөл талаар болж, их спортоо орхив. Менингит өвчин ийм л аюултай.

Тэгвэл манай улсад 2024 онд вирусээр халдварладаг менингококкийн менингит өвчний тархалт бүртгэгдээд байна. Уг өвчний халдвар хүйтний эрч суларч, дулаан орох үед буюу хаврын улиралд ихэсдэг байна. Хүндрэл, эрсдэл их учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас санууллаа. Уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гөвдрүүт тууралт гардгаар нь улаанбурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.

Менингококкийн халдвар дотроо 3 хэлбэртэй аж. Эцэг эхчүүдийн хамгийн их айж сэрэмжилдэг нь цахилгаан менингит. Менингококк бол нянгаар үүсгэгддэг хүнд өвчин юм. Энэ нян хүний хамрын хөндийд байж болох боловч зарим тохиолдолд цусны эргэлтэд орж, тархи, нугас, дотор эрхтнүүдийг гэмтээдэг. Тархи, нугасны бүрхүүл үрэвсэхийг менингит гэдэг бол  нян цусанд орж, бохирдуулах (сепсис)-ыг менингококкцеми гэдэг юм байна.

Менингококкийн халдварыг антибиотикоор эмчилдэг. Гэхдээ эрт илрүүлж эмчлэхгүй бол амь насанд аюултайг эмч нар хэлж буй. Тэгвэл хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь вакцин. Гэвч манай улсад вакцин хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй байна.

Менингит өвчний дэгдэлт 15-20 жилийн давтамжтай байдаг талаар мэргэжлийн хүмүүс ярьдаг. 1993 онд манай улсад менингит өвчнөөр олон хүн өвчилж байжээ. 2008-2013 онд менингит өвчний дэгдэлт бүртгэгдэх магадлал байсан ч үүнээс хойш бүдгэрсэн гэдэг. Үндсэндээ дэгдэлт гэх үзэгдэл ойрын 10 жилдээ тохиогоогүй аж. 2017 онд НЭМҮТ-өөс менингококкт болон менингит  өвчний талаарх хүмүүсийн мэдлэгийг тандан судалжээ. Үүгээр судалгаанд оролцогч 3 хүн тутмын 2 нь мэдлэггүй гэх дүгнэлт гарчээ.

Иргэн: Энэ жил менингококкт, менингитийн вакцин авах төсөв хуваарилаагүй гэж ХӨСҮТ-өөс хэлсэн

Өнгөрөгч 2024 оны  сүүлчээр “Менингококкт өвчний халдвар бүртгэгдлээ” гэсэн мэдээг сонсоод, нэгэн  ээж урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хүүхдээ вакцинжуулахаар ХӨСҮТ-д ханджээ. Харин ХӨСҮТ-өөс “Санхүүжилтгүй тул менингококкийн менингит өвчний вакциныг манай төв оруулж ирэхгүй байгаа. Харин “СОС медикал Монголиа” эмнэлэг уг өвчний вакциныг хийж байгаа” хэмээн тайлбарлажээ. Энэ талаар тухайн ээж ярихдаа “Бага байхад цахилгаан менингит гэх өвчнөөр хүмүүс амь насаа алдах хэмжээнд хүрч байсан нь цочроо болсон. Маш аймаар өвчин. Бидний үеийн хүүхдүүд менингит тусахаар зарим нь нас барж, эсвэл мэдрэл муутай болдог байсан. Тийм болохоор айхтар өвчин гэж боддог. Би ер нь ханиад, томуу янз бүрийн өвчнөөс вакцинаар сэргийлэх ёстой гэж боддог. Тийм учраас хүүхдүүддээ хийлгэчихье гэж бодоод улсдаа ганцхан “СОС медикал Монголиа” эмнэлэг хийж байгааг сонсоод холбогдоход, 1 сая 200 мянган төгрөгийн ханштай гэсэн. Ийм өндөр үнээр вакцин хийлгэх чадваргүй учраас хийлгээгүй. Аль болохоор л энэ өвчнөөр өвдчихгүйг хичээж байна. ХӨСҮТ-д очсон ч энэ жил мененгитийн вакцины төсөв хуваарилагдаагүй гэсэн” хэмээв.

Ч.Уртнасан: Менингококкт менингитийн вакциныг цаанаасаа цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа учраас захиалсан ч ирэхгүй байгаа

2022 онд ХӨСҮТ-өөс менингит өвчний вакциныг 22 мянган төгрөгөөр сайн дурын үндсэн дээр хийдэг байжээ. Үндсэндээ манай улсад 2022 онд менингит өвчин бүртгэгдсэнтэй зэрэгцэн сайн дурын вакциныг 2-оос дээш настай бүх хүн сайн дураараа хийлгэх боломжтой байжээ. Харин одоо энэ вакциныг ХӨСҮТ хийхгүй байгаа аж. Үүний учрыг ХӨСҮТ-ийн халдвар судлаач, эмч Ч.Уртнасангаас тодруулахад, “2022 онд менингококийн менингит вакцинд жилд 5000 орчим хүн хамрагдсан байдаг. Энэ жилийн вакцины захиалга явагдаж байгаа. Захиалга өгсөн ч менингококкийн менингит өвчний вакцины үйлдвэр нь цөөн тоогоор үйлдвэрлэж байна. Үүний улмаас манай улс уг вакциныг оруулж ирэх боломжгүй байна.

2022 онд менингитээр 2, 2023 онд 6 хүн өвчилж, 1 хүн нас барсан. 2024 онд 2 хүүхэд халдвар авсан нь бүртгэгдсэн. Олон улсын судалгаагаар бол менингококкт болон менингит өвчний улмаас тархи, нуруу, нугас, мэдрэлийн систем гэмтсэн, өвчний үлдэцтэй үлдсэн гэх хүмүүсийн тоон судалгаа байдаг ч манай улсад тийм тохиолдол сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй” гэж ярилаа.

О.Одонтунгалаг: Менингококкийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс вакцин асуух нь нэмэгдсэн

“Сос медикал Монголиа” эмнэлгийн тухайд менингококкийн менингит өвчний вакциныг 1 сая төгрөгөөр хийж байна. Менингококкийн халдвартай хүүхэд Монголд бүртгэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс вакцин асуух нь нэмэгдсэн. Одоогоор вакцин хийлгэх 80 орчим хүн байгаа. Тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хийлгэх нь элбэг байна. Бельги улсаас “Нименрикс” вакциныг авчирч хийж байгаа” гэх мэдээллийг “Сос медикиал Монголиа” эмнэлгийн эм зүйн албаны эрхлэгч О.Одонтунгалаг өгөв. Тус эмнэлэг уг өвчний вакциныг Бельги улсаас авчирсан юм байна.

0/1000