horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Хинду шашны сая сая сүсэгтнүүд ариун усанд биеэ угааж байна

post-img

Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужид дэлхийн хамгийн том шашны цуглаан буюу Хинду шашны сая сая сүсэгтнүүд ариун усанд биеэ угааж байна. 6 долоо хоногийн турш үргэлжлэх “Ариун шидтэний” наадамд 400 сая хүн оролцох төлөвтэй байгаа аж.

12 жилд нэг удаа болдог уг наадмыг Энэтхэгийн 4 том хотууд болох Праяграж, Нашик, Харидвар, Ужжайн хотод ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жилийн наадам Прайаграж хотод болж буй нь энэ юм. Наадмын тухай дурдвал сүсэгтнүүд Ганга, Ямуна, домогт Сарасвати гэсэн гурван голын бэлчир болох Тривени Сангамд усанд орж нүглээ ариусгаснаар, “сүнслэг ангижралд” нэг алхам ойртоно гэж үздэг.

Энэтхэгийн эрх баригчдын зүгээс энэхүү арга хэмжээг зөвхөн шашны цугларалт бус төдийгүй Болливудын болон Холливудын оддыг татсан соёлын үзүүлбэр болгон сурталчилж байна. Наадмыг зохион байгуулах, жуулчдын урсгалыг бий болгохын тулд 6 сая хүн амьдардаг Праяграж хотод олон жилийн төлөвлөлт хийж, их хэмжээний сая доллар зарцуулсан байна.

Тухайлбал мөргөлчдөд зориулж 4000 га талбайг хамарсан түр майхан хотод 160,000 майхан, 150,000 бие засах газар, 776 миль (1,249 км) ундны усны шугам хоолой суурилуулсан нь ойролцоогоор 7,500 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх гэнэ.

Энэтхэгт иймэрхүү шашны цуглаанууд дээр үхлийн аюултай хэрэг гарах нь цөөнгүй байдаг. 2013 онд гэхэд тус хотод мөргөлчид цугларч байх үед төмөр замын буудал дээр олон хүн дарагдаж, олон арван хүн амиа алдаж, шархадсан юм. Тиймээс энэ жил наадамд хүрэлцэн ирсэн зочдыг хамгаалахын тулд аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч, хотын эргэн тойронд 1000 гаруй цагдаагийн алба, хаагчидтай хяналтын цэг бүхий хамгаалалтын цагариг суурилуулжээ. Мөн хиймэл оюун ухаанаар ажилладаг 2700 гаруй хамгаалалтын камерыг хотын эргэн тойронд байрлуулсан байна.

Түүнчлэн агаарын нисгэгчгүй онгоцнууд дээрээс тандалт хийх бөгөөд анх удаа 100 метр хүртэл шумбах чадвартай усан доорх нисгэгчгүй онгоцнуудыг өдрийн цагаар идэвхжүүлэх аж. “Ариун шидтэний” наадам хоёрдугаар сарын 26-нд дуусна.

0/1000