Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарын 11 албан тушаалтны хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох авлига, албан тушаалын хэргийг АТГ шалгаад, бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
Авлигатай тэмцэх газар Л.Бямбасүрэнг 2024 оны 9-р сард баривчлан, 11-р сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад, прокурорын хяналтад шилжүүлсэн юм.
Л.Бямбасүрэнг 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар, 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилсон юм.