Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Р. Цэцэгбаяр
Г.Маралгуа: Хүчирхийлэгчид хүнтэй удаан хугацаанд харилцаж, дорой байдлыг нь мэдсэнийхээ дараа эрхшээлдээ оруулдаг
- 2025/01/14

- 27 цаг 19 минутын өмнө

- 4 мин уншина

Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж байгаа талаарх олон мэдээ мэдээлэл тавигдах болсон. Ихэнх эмэгтэйчүүд энэ хүн анхандаа сайн хүн байсан. Намайг хайралдаг байсан гэж хэлдэг байна. Тэгвэл хүчирхийлэгчийг хэрхэн таних, харилцаа хандлагын хувьд ямар байдаг талаар сэтгэл зүйч Г.Маралгуатай ярилцлаа.

–Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед цахим орчинд хүчирхийллийн золиос болж байгаа охид өөрт тохиолдсон зүйлсээ нийтэлж байна. Ер нь хүчирхийлэгч хүн ямар байдаг вэ? Хүчирхийлэгчийг таних боломжтой юу ?

-Хүчирхийлэгч хүн бол өөрийнхөө хэрэгцээг танаар дамжуулж хангах зорилготой, асар их дутуугийн эмгэгтэй, өөр дээрээ буруу авах чадваргүй байдаг. Тэгэхээр хүчирхийлэгчдийн хамгийн эхний шинж тэмдэг бол өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй. Хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа өөрийгөө өрөвдүүлэх тактикийг ашиглаж эхэлдэг. Би ийм амьдралд өссөн, манай аав, ээж ийм байсан, би стресстэй байсан болохоор ийм үйлдэл хийчихлээ. Чи зүгээр байсан бол чи чамайг зодохгүй л байсан гэх мэтчилэн дараагийн удаа чамайг ямар үйлдэл хийвэл хүчирхийлэл үйлдэхгүй вэ гэдгээ “нохой” шиг сургаж эхэлдэг.

–Зарим эмэгтэйчүүд энэ хүн анх ийм байгаагүй гээд байдаг. Буруу зан авир гаргах, хүчирхийлэл үйлдэж магадгүй хандлагатай хүмүүс анх уулзаад шууд танигдах боломжтой юу?

-Хүчирхийлэгчийг таньж мэдэх нь тэр эмэгтэйн хэр ухаалаг, хэр боловсролтой вэ? гэдгээс огт хамаарахгүй. Сэтгэцийн эмгэгтэй, зан төлөвийн асуудалтай хүмүүс маш ухаалаг хүчирхийллийн арга барилаар хүний тархийг угааж бага багаар, эрхшээлдээ оруулж байдаг. Эхлээд маш их хайраар бөмбөгдөж, сайн хүн шиг аашилж, бүх хийж байгаа зүйлсийг нь хүлээн зөвшөөрдөг. Нэг ёсондоо хэт их мөрөөдлийн амьдралд умбуулж байгаад араас нь хяналтуудаа тавьж эхэлдэг. Тэр үед эмэгтэйчүүд анхандаа энэ хүн сайн хүн байсан. Би л ийм хүн болгочихлоо. Тийм болохоор би үгэнд нь ороод уур, аашийг нь хөдөлгөхгүй аятайхан байгаад байвал яг анх уулзаж байсан шиг романтик, гоё залуугаа авчирч чадна гэж итгээд яваад байдаг.

Тэгэхээр харилцаанд хэт их яарах, төгс байдлыг эрхэмлэх, өөрийн алдаа дутагдлаа хэр их нээлттэй ярьж байна гэдгээс эхний шинж тэмдгүүдийг анзаарч болно.

Хүчирхийлэгчийн арга нарийсах, тэр хүнийг удаан хугацаанд таньж мэдсэнийхээ дараа хамгийн эмзэг, сул дорой байдлыг нь далимдуулж хүчирхийлэл үйлдэх гэх мэтчилэн сэтгэлзүйн дайралтууд эхлээд болдог учраас шууд таних боломжгүй байдаг.

–Танд ийм асуудалтай нүүр тулсан охид, эмэгтэйчүүд их ханддаг байх тийм үү? Тэд ихэвчлэн юу гэж хэлдэг вэ?

-Зөндөө л ирдэг шүү дээ. Ихэвчлэн хүчирхийллийн хүнд шатанд буюу бие махбодын гэмтэл аваад ноцтой хохирол учирсан байгаа эмэгтэйчүүдээс, “хүчирхийллийг хэзээ зогсоох боломжтой байсан бэ? яагаад энэ хүртэл өөрийгөө хохироосон бэ” гээд асуухаар “өөрийгөө буруутгасаар байгаад ийм түвшинд хүрсэн” гэдэг. Хүчирхийллийн хамгийн сонгомол арга нь тархи угаалтын арга “Чи намайг хохироосон гэж өөрийгөө хохирогчийн дүрд оруулж нөгөө хүндээ ятган үнэмшүүлсэн” байдаг. Жишээ нь, чи намайг уурлуулсан учраас би гараа хананд цохичихлоо, миний сэтгэл санаа муу байхад чи намайг ойлгоогүй. Тийм болохоор гар хүрчихлээ гэх мэт.

Хүчирхийлэгчид хүнд итгэх чадваргүй байдаг. Нэг ёсондоо хяналтыг байнга гартаа авч байдаг. Энэ эмэгтэйг хянахгүй л бол буруу зүйл хийнэ. Би зааж зааварлахгүй л бол ойлгохгүй гэх мэт.

Ихэнх эрэгтэй хүн хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа, “манай эхнэр өөрийн ухаангүй байсан болохоор би алагдсан. Энэ орилоод өөрийгөө гэмтээх гээд байсан болохоор би түлхсэн. Дуугай болохгүй байсан болохоор хоолойг нь боосон” гэдэг шалтгаан хэлдэг. Энэ хүчирхийлэл эргээд эмэгтэй хүний биед нөхөж болзошгүй хор уршиг авчирдаг.

–Охид эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Буруугаа хүлээхгүй, танд итгэл үзүүлэхгүй, мөн таны өмсөж зүүх, идэх, амьдралдаа гаргаж байгаа томоохон шийдвэрүүдийг дандаа тэр хүн хажуугаас нь хянаж байдаг. Чи надад хэлэхгүй яасан юм бэ? яагаад надаас зөвшөөрөл авахгүй, намайг хүндлэхгүй байгаа юм бэ гэх мэт хандлага гаргадаг бол анхаарах хэрэгтэй.

Ямар ч хүн эхлээд сэтгэлзүйн хүчирхийлэлд орохгүйгээр бие махбодын хүчирхийлэлд өртдөггүй. Таны ар гэрийн амьдрал, шашин шүтлэг, өнгөрсөн алдаануудыг барьцаалж эрхшээлдээ оруулдаг. Тэгэхээр аливаа нэг хүнтэй харилцаа эхлүүлсэн үедээ би эрүүл харилцаанд байгаа юу? гэдэгт сонор сэрэмжтэй байгаарай. Мөн сэтгэлзүйн хувьд, санхүү, бие махбодын хувьд ямар ч эрх чөлөөгүй байгаа бол та аль хэдийн хүчирхийлэгчтэй хамт амьдарч байна гэж өөрийгөө дүгнэж болно.

–Ярилцсанд баярлалаа.