horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Үндсэн хуулийн ойн барилдаанд дархан аварга Н.Батсуурь түрүүллээ

post-img

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн 2025 барилдаан өчигдөр болж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, дархан аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид-Орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Э. Даш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Юү Эл И” ХХК, “Хан Хэнтийн-Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Шөвгийн наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдэв.

0/1000