Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар “Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай” журам баталлаа. Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.
Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг. Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч оюутан, суралцагчид эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлөөгүй байдгаас болоод, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах аргагүй байсан аж. Иймд өмнөх журмыг шинэчлэн батлав.
Оюутнуудаар эрүүл мэндийн даатгалыг нь хагас болон бүтэн жилээр төлүүлж, жил бүрийн 10-р сарын 1-нээс 12-р сарын 1-ний хооронд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулж байхаар боллоо.