horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

”Эрин эверест интернэшнл” сургуулийг төр худалдан авахаар боллоо

post-img

Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуульд ажиллаж, тус сургуулийг төрийн өмчид худалдан авахаар боллоо. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо 10 мянга гаруй хүн амтай. Үүний 4000 орчим нь хүүхэд боловч төрийн өмчийн сургуульгүй. Иймд “Эрин эверест интернэшнл” сургуулийн удирдлагатай хэлэлцээр хийж, тус сургуулийн барилгыг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гаднах талбайтай нь хамт худалдан авч, төрийн өмчийн сургууль болгохоор болов.

“Эрин эверест интернэшнл” сургууль 10.200 ам метр талбайтай, гаднаа хөлбөмбөгийн 1700 ам метр талбайтай. 2019 онд ашиглалтад орсон, нэг ээлждээ 960 хүүхэд хичээллэх багтаамжтай.

Энэ сургуулийг төрд худалдан авах санаачилгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гаргаж, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар дэмжжээ. Үүнийг Сангийн яам санхүүгийн түрээс хэлбэрээр төрд худалдан авах юм байна.

0/1000