Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран, эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 нас хүрээд авч, Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих боломжтой. Уг картыг 3600 төгрөгөөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна. Картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол тус төвөөс дахин авч болно. Картаа 2 жил тутамд сунгуулах юм байна.
“Улаанбаатар смарт карт” компани ахмадын картын загварыг шинэчилжээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд
Дүнжингарав /7575-1200/
Драгон /7577-1200/
Мишээл /7585-1200/
3, 4-р хорооллын Имарт /7505-1200/
Баянхошуу /7510-1200/
Чингэлтэй дүүргийн 18-р хороо, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв /7585-1300/