Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа энэ үед аврагчдын дархлааг дэмжиж үүднээс Ховд аймгийн өндөр настан Д.Баатар, түүний эхнэр, аймгийн аварга саальчин Т.Өлзийхүү нар аймгийнхаа Онцгой байдлын газрын албан хаагчдыг 40 литр халуун аарцаар дайллаа. Тэд 40 литрийн бидонтой аарцаа өчигдөр аврагчдад авчирч өгчээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe