horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Их цагаан шүтээн туг хийж, залахаар дэл, сүүл цуглуулж байна

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 1 дүгээр сарын 3-нд Чингис хаан үндэсний музейн “Их хаан” хүндэтгэлийн өргөөнд зориулан Их цагаан шүтээн туг хийж залахыг зарлигдсан байна. Уг зарлигийг хэрэгжүүлэхээр Хэнтий аймгийн засаг даргын зөвлөх Г.Тайванжаргалаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Монголын ёс уламжлал, дэг жаягийн дагуу Төрийн баяр наадамд хурдалж, улс аймгийн хэмжээнд алдаршсан цагаан, цагаан шарга зүсмийн азарганы дэл, сүүл, төрийн тахилгат уул овоо, тахилгат газрын шороо, чулуу болон тухайн нутаг дэвсгэрт урсдаг томоохон гол, мөрний ус зэргийг бэлтгэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн, 12-р зүйлийн 1-д Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 4-т Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн хэмээн заажээ.

0/1000