horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

2 хүн гэртэйгээ шатан, амиа алджээ

post-img

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр багт амьдардаг иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр өнгөрсөн шөнө шатаж, 2 хүн амиа алдлаа. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 03:57 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсан аж. Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ нар өртөн, амиа алдсан байна. Тэд гэртээ унтаж байсан бололтой. Гал сөнөөгчид тэдний цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Уг гал санаандгүй гарсан уу, санаатай галдсан уу гэдгийг тогтоохоор шалгаж байна.

0/1000