horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Алтай-Улаанбаатар чиглэлийн 100 дахь зорчигчийг тодрууллаа

post-img

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2025 онд тохиож байна. 1925 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнж дээр Ю13 загварын онгоц газардсан түүхтэй.

Үүнийг тохиолдуулан, Алтай нисэх буудал 100 ажил хийхээр төлөвлөжээ. Үүний анхных нь Улаанбаатар-Алтай, Алтай-Улаанбаатар чиглэлд 2025 онд онгоцоор ниссэн зорчигчдоос 100 дахийг нь тодруулах байв. Алтай-Улаанбаатар чиглэлийн 100 дахь зорчигчоор Ховд аймаг дахь МУБИС-ийн багш Б.Ууганбаяр тодорлоо. Түүнийг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааг Алтай нисэх буудал зохион байгууллаа. Тэрээр нөхөртэйгөө хамт Ховдоос Улаанбаатар луу нисэхээр ирээд, азтан болов.

0/1000