horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Тайландын ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хууль ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр болно

post-img

Тайланд улсын ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хууль ирэх долоо хоногоос эхлэн хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэх гэж байна.

Хуулийг таниулан сурталчилах олон нийтийн арга хэмжээний үеэр ЛГБТК хосууд гэрлэлтээ бүртгүүлэх үйл явц амар, хялбар байх болно гэдгийг засгийн газрын төлөөлөгч нар онцолжээ.

Дээрх арга хэмжээг Тайландын засгийн газар НҮБ-тай хамтран даваа гарагт зохион байгуулж, үйл ажиллагаанд тус улсын мужуудын амбан захирагчид, гадаад улс орны элчин сайдын яамны төлөөлөгчид, LGBTQ хүрээллийн идэвхтнүүд оролцсон байна.

Тайландын Дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракул хэлэхдээ, “бид олон янз байдлыг эрхэмлэдэг, хувь хүний ​​нэр төрийг эрхэмлэдэг тогтолцоонд итгэх итгэлийг бий болгож, бүх хосуудын гэрлэлтийг ямар ч саадгүй, хууль ёсны дагуу бүртгэх амлалтаа ийнхүү дахин нотолж байна” гэжээ.

Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн шинэ хуулийн дагуу ижил хүйстэн хосууд гетеросекс хосуудын нэгэн ижил эрхтэй буюу татварын хөнгөлөлт, өв залгамжлал, хүүхэд үрчилж авах бүхий л эрхийг эдлэхээр болж байна.

Үйл ажиллагаанд оролцсон бэлгийн цөөнхийн хүрээллийнхэн энэхүү шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Дээрх хууль энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд тухайн өдөр нийслэл Бангкок хотноо ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг бүртгэх тусгай арга хэмжээг зохион байгуулахаар товлож, тухайн арга хэмжээний үеэр 300 орчим хос гэрлэлтээ бүртгүүлэхээр хүлээж байгаа ажээ.

0/1000