“Хурд” хамтлагийн гучин жилийн ойд зориулан бүтээсэн “Бүсгүй” уран сайхны кино энэ сарын 16-ны өдөр бүх кинотеатрын дэлгэцнээ гарах юм байна. “Хурд” хамтлагийн үүсэн байгуулагдсан цагаас эхлээд анхны “Хар салхи” рок концерт хүртэлх түүхийг энэхүү киноноос харж болох юм. “Бүсгүй киноны зохиол хоёр жилийн өмнө бичигджээ. Энэ цаг үеийн чадварлаг уранбүтээлчид оролцсон гэдгийг хурд хамтлагийн гишүүн Д.Отгонбаяр онцолж байлаа. Киноны гол дүрд МУСТА, жүжигчин С.Ариунбямба, жүжигчин Г.Ариунболор нар тоглосон байна. Гол дүрийн жүжигчин Г.Ариунболор “Миний нуруун дээр мэргэжлийн ур чадвараас гадна “Хурд” хамтлагийн түүх бас давхар явж байсан учраас өөртөө өндөр хариуцлага хүлээж ажиллалаа” хэмээсэн юм.
Киноны Ерөнхий найруулагчаар “Монгол гал” продакшны найруулагч Л. Базарсад ажиллажээ. “Бүсгүй” киноны үйл явдал 1990 онд жижиг тосгонд өрнөх бөгөөд барууны соёл монгол залууст ямар нөлөө үзүүлж байв мөн дунд насныханы хайр дурлал ямар байх вэ хэмээн бодож дүрээ сонгож ажилласан гэдгээ хэлж байна. Киноны зураг авалт Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудаар дамжин гурван сарын хугацаанд зураг авалт үргэлжилсэн бөгөөд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн зураачийн баг ажиллажээ.”Бүсгүй” уран сайхны кино хамтлагийн түүхэн замналыг үзүүлж буй анхны дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино болон түүх бичиж байна.
“Бүсгүй” уран сайхны киноноос олсон орлогоос алслагдсан сумдын нярайн тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм байна.