horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Энэ онд 1.2 их наяд орчим төгрөгийн ипотекийн зээл олгоно 

post-img

Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг Ипотекийн зээлд шуурхай хамруулахаар болжээ.

Ипотекийн зээлд 2025 онд нийтдээ 1.2 их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй Ипотекийн зээлд хамруулах юм байна.

Мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг Ипотекийн зээлд хамруулахаар болж байгаа юм.

Энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж байна.Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн Ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон. Тэдний 41 хувь нь орон нутгийн иргэд байгаа аж.

2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3 мянга 800 гаруй иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Тэр тусмаа Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн их зээл олгосон байна.

УИХ-аас “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг өнгөрсөн оны 4-р сард баталсан. Ийнхүү “Хуримтлалын сан”-гаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмснээр өнгөрсөн онд зээл олголт 50 гаруй хувиар нэмэгджээ.

0/1000