Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн дараагийн үе шатыг Дархан-Уул аймагт эхлүүлэхээр төлөвлөж байна. Дархан-Уул аймаг энэ онд боловсролын салбартаа 5.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүний 47.6 хувь буюу 2.57 тэрбум төгрөгөөр хүүхдийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахаар төсөвлөжээ.
Тус аймаг “Боловсрол 2032” хөтөлбөр хэрэгжүүлж, төсвийнхөө 30-35 хувийг хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, сургалтын орчинг сайжруулахад зарцуулж байна.
Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахаар тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ анхаарч, “Эрүүл хүнс-Тэнцвэртэй хооллолт” төслийн нэгж байгуулан, Боловсролын газрын дэргэд ажиллуулж эхэлжээ.
Сургуулиудын гал тогоог бусдад түрээслэхээ больж, 1.5 тэрбум төгрөгөар тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байна. Цэцэрлэгүүдийн гал тогоог сайжруулахад 373 сая төгрөг зарцуулна.
“Сүү” хөтөлбөрийн хүрээнд 6-12 дугаар ангийн 12.440 хүүхдэд 7 хоногт 2 удаа сүү уулгана. Үүнд 658 сая төгрөг төлөвлөсөн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х. Болормаа
Хүүхдийн хоол, тэжээлийг сайжруулахад 2.5 тэрбумыг төсөвлөжээ
- 2025/01/16
- •
- 5 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина