horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хөдөөгийн сургуулиудын хичээл 1-р сарын 20-нд, нийслэлийнх 27-нд эхэлнэ

post-img

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр 4 улиралтай байсан бол Боловсролын сайдын тушаалаар 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн 3 улиралтай болгосон. Одоо I улирлын амралт дуусах гэж байна. II улиралд сурагчдын хичээл эхлэх, амрах хугацаа хот, хөдөөд өөр өөр байх юм.

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл 1-р сарын 20-нд эхэлж, 3 дугаар сарын 24-28-ны хооронд бие даалт хийнэ. Ингээд 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал амарна. Орон нутгийн сургуулиудын II улирлын хичээлийг нийслэлийнхээс 7 хоногийн өмнө эхэлж, 7 хоногийн өмнө амраана. Тиймээс амралтын хугацаа нь 15 хоног байх юм. I улирлын амралтын 7 хоногоо II улиралд нөхөж авна гэсэн үг. Малчид, тариаланч, ногоочдын хаврын ажил, мал төллөхтэй холбоотойгоор ийм зохицуулалт хийжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл 1-р сарын 27-ноос эхэлж, 3-р сарын 28-ны баасан гарагт дуусна. 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал бие даалт хийнэ. Ингээд 4 дүгээр сарын 7-11-ний өдрийг дуустал амарна.

0/1000