МИАТ компани 787-9 төрлийн 2 агаарын хөлөгтэй. 1 онгоцоо хуваарийн дагуу засварт оруулсан бол 2 дахь онгоцондоо энэ оны 1-р сарын 16-наас төлөвлөгөөт засвар хийж эхэлжээ.
МИАТ ТӨХК-ийн ашиглаж буй BOEING 787-9 Dreamliner агаарын хөлөг 2019 оны 7-р сард үйлдвэрлэгджээ. АНУ-ын “General Electric” компанийн “GenX” хөдөлгүүртэй. Дунджаар 2500 удаа хөөрч, буусны дараа уг хөдөлгүүрт хуваарьт засвар хийдэг.
Энэ онгоцоор нийт 2581 удаа, 9725 цаг ниссэн тул үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу техник үйлчилгээнд оруулж байгаа аж.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Олон улсын агаарын тээврийн холбоо / IATA/-ны гишүүн. Тус холбоо болон Европын холбооны нисэхийн аюулгүй байдлын агентлаг /EASA/, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/ -ны гэрчилгээжилтийн шаардлагын дагуу агаарын хөлгүүдээ тогтсон хугацаанд техникийн үйлчилгээнд оруулдаг. Агаарын хөлөг бүрийг A, C, D ангиллын үйлчилгээнд оруулж, нислэг үйлдэх эрх авдаг.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe