2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангид англи хэлний “Pearson”хөтөлбөрийг орон нутгийн 67, нийслэлийн 37, нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын 104 сургуульд туршиж байна. 3 дугаар ангийн 18859 сурагч, 4 дүгээр ангийн 18302 сурагч үүнд хамрагдаж байна.
Энэ хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид хэвлэмэл сурах бичиг ашиглан суралцахаас гадна цахимаар бие даан суралцах бүрэн боломж нээгджээ. Багш сургалтын цахим систем дээр дасгал бүрийн зааварчилгааг ашиглан заах боломж бүрдэж, үнэлгээний бүрэн системийг ашиглан суралцагчдаас шалгалт авах, үнэлэх, хянах, хоцрогдол арилгах боломжтой болсон байна. Тус платформыг ашигласнаар сурагчдын ярих, сонсох, бичих, унших чадвар жигд хөгжих юм.