“Дүнжингарав”-ын дэргэд болсон дэлбэрэлттэй холбоотой хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Прокурор “Дүнжингарав”-ын дэргэдэх дэлбэрэлтийн үед амиа алдсан онцгой байдлын 3 албан хаагч гал түймэр унтраах үедээ амь эрсдээгүй. Өөрөөр хэлбэл: Тухайн галыг унтраах зорилгоор эд зүйлээ янзалж байх явцад, том тээврийн хэрэгслийн торх дэлбэрч, шидэгдэн уг 3 албан хаагчийг гэмтээсэн байгаа юм. Тэгэхээр гал түймэр унтраах үедээ амь эрсэдсэн биш. Төмөр торхонд дарагдсаны улмаас олон тооны гэмтэл авч, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор амь эрсэдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Онцгой байдлын 3 албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал болон тухайн галыг унтраах үедээ амь эрсэдсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Прокурор: Онцгой байдлын 3 албан хаагч гал унтраах үедээ амь эрсдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна
- 2025/04/22
- •
- 375 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина


