horoscope
horoscope
horoscope
userА. Алтанцэцэг
post
Парламент

Д.Амарбаясгалан, Х.Ганхуяг нарын 5 гишүүн чуулганы хуралдааныг тасалжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 84 хувьтай үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд нийтдээ 106 гишүүн оролцохоор ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд 50 хүрэхгүй гишүүдийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй 20 гишүүний 6 нь албан ёсоор чөлөө авсан бол 9 гишүүн хөдөө орон нутаг болоод гадаадад томилолттой яваа тухай УИХ-ын тамгын газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Харин […]

post
Улс төр

Д.Энхтүвшин: Би Т.Даваадалайгийн гэмтлийн зэргийг ахин тогтоолгохоор хүсэлт гаргасан

УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хурлын танхимын үүдэнд мөргөж, муудалцсан. Уг явдлын дараа Т.Даваадалай СХД-ийн эмнэлэгт хандаж, 5 хоног хөдөлмөрийн чадвараа алдаж, эмнэлэгт хэвтсэн хэмээн Д.Энхтүвшин гишүүнд гомдол гаргажээ. Харин гишүүн хотын орлогчийг тийм хэмжээнд гэмтээсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Түүнээс энэ талаар нь сэтгүүлчид тодрууллаа. […]

post
Парламент

Газрын тосны үйлдвэр, Сэлбэ дэд төв, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг парламент баталлаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эсэргүүцсэн, төсвийн алдагдлын хэмжээг өндөр дүнгээр нэмэх уг 1 удаагийн хуулийн төслийг эсэргүүцэх гишүүд олон байсан юм. УИХ дахь АН, МАН-ын бүлэг ээлжлэн завсарлага авч сунжруулсан 3 төслийг […]

post
Эдийн засаг

Уул уурхайн салбар дахь экологийн бодлого болон Евразийн орнуудын нэгдэл, туршлагыг судлах чуулган болж байна

“Эдийн засгийн бүрэн эрхт байдал: Дэлхийн хямралын нөхцөл дэх Евразийн туршлага” сэдэвт чуулган өнөөдөр болж байна. Энэхүү чуулганд ОХУ, Киргизстан улс, мөн Беларус болон Монгол Улсын олборлох салбарын төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн чуулганаар уул уурхайн салбар дахь экологийн бодлого, улс бүрийн жижиг, дунд бизнесийг дэмжих туршлагын талаар хэлэлцэж буй юм. Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны […]

post
Парламент

Ч.Лодойсамбуу: Нийслэлийг 7 их наядын өрөнд оруулсан Х.Нямбаатар хариуцлага хүлээх ёстой

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг АН-ын 4/11 хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хотын удирдлагуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр: -Маш олон хүмүүс Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэх маш олон шалтгаан байгаа. Энэ асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахаар одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. […]

post
Уул уурхай

Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны үйлдвэрлэл улирлын түвшинд шинэ дээд амжилт тогтоолоо

Оюу толгой компанийн олборлолтын өгөөж 2026 оны нэгдүгээр улиралд “Онцгой сайн” байсан гэдэг дүгнэлт тус компанийн удирдлагуудад байна . Тус компани үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10 хувиар давуулан биелүүлснээс гадна дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ өссөн нь Оюутолгойн орлогод таатай үр дүнг авчирчээ. Компанийн зүгээс 91 мянган тонн зэс экспортлох төлөвлөгөөтэй байсан бол экспортоо давуулан […]

post
Уул уурхай

Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна

Монгол улс Рио тинто компанитай байгуулсан гэрээгээр зээлийн хүүгийн асуудлаар 7 жилдээ нэг удаа зөвшилцөж байх бололцоо бий. Энэ хэлэлцээг ахин шинэчлэхээр хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч 10 сарын 31-ний өдөр эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулагч тал буюу Рио тинто групптэй Монгол улсын засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тохиролцож буй. Засгийн газрын ажлын хэсгийг анх […]

post
Соёл Урлаг

Ж.Алдаржавхлан: 1981 олдсон алтан бүстэй цогцсыг Жамухынх гэсэн нотолгоо байхгүй

Түүхч, судлаач Г.Билгүүн Гүр хаан Жамухын шарилыг 1981 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Дадарт уулнаас олсон гэж мэдээлсэн юм. Алтан бүс болон хугарсан нуруугаар нь түүнийг мөн гэж баталсан боловч одоо уг шарилыг нь чингэлэгт хадгалж байгаа хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан энэ талаарх түүхч Г.Билгүүний мэдээллийг өнөөдөр үгүйсгэлээ. Салбарын […]

post
Улс төр

УИХ-ын гишүүд халдашгүй хамгаалалт байхгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн биед Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр халдсан гэх мэдээлэл гараад 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нь халдсан гэх үндэслэлээр парламентын халдашгүй байдлын дэд хороонд гомдол гаргасан байдаг. Халдсан, халдуулсан этгээдүүд аль аль нь УИХ-ын гишүүд. Тэдний дунд үүссэн асуудлыг парламентын халдашгүй байдлын дэд хороо тэгвэл хэрхэн шийдвэрлэх эсэх […]

post
Парламент

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг энэ 7 хоногт батлана

Өнөөдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор 2 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд: Эрхтэн, эд эс, шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн сүүлийн шатны хэлэлцүүлэг өрнөж буй. Хэрэв өнөөдрийн байнгын хорооны хурлаар дэмжигдвэл пүрэв гарагт чуулганаар батлагдах хуваарьтай байгаа юм.

post
Парламент

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн ажлын хэсэг байгуулагдаагүй байна

Өнөөдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хурлаар хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын дараалалд багтаагүй зарим хууль тогтоомжийг нэмэх асуудлыг нэмэх тухай хэлэлцэх юм. Мөн төрийн албаны үйл ажиллагааны тайланг мөн хэлэлцүүлнэ. Дашрамд дурдахад УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Сангийн сайд асан Б.Жавхлан томилогдсон. Тус байнгын хорооноос УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргавал эгүүлэн татах […]

post
Парламент

Төсвийн байнгын хороогоор төрийн аудитын байгууллагын тайланг хэлэлцэнэ

Төсвийн байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна. · Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан ·Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал ·Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан · Улсын Их Хурлын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй […]

post
Нийслэл

НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр дэмжлээ

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг, Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын Бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.  НИТХ-ын даргад нэр дэвшүүлж буй Д.Ихбаярыг МАН-ын УЗ-д танилцуултал тодорхойгүй хугацаагаар НИТХ-ын ээлжит хуралдааныг түр завсарлуулжээ. Өнөөдрийн хуралд МАН бүлгийн 40 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч оролцсон байна.

post
Нийслэл

НИТХ-ын дарга А.Баярыг 29 төлөөлөгчийн саналаар огцрууллаа

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж, хуралд оролцсон төлөөлөгчдийн 93.5%-ийн саналаар огцрууллаа. НИТХ-ын ээлжит бус хуралдаанд 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахыг дэмжиж санал өгчээ. Уг хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан удирдан явуулсан байна. Өнөөдрийн хурлаар Туул голын хурдны зам төсөл тэргүүтэй 21 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байжээ. Гэвч […]

post
Нийслэл

Х.Нямбаатар: А.Баяр шөнө оройн цагаар шашны үйл ажиллагаа явуулдаг, би их санаа зовж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болох ёстой байсан ч НИТХ-ын дарга А.Баяр ирээгүй учраас хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Уг хурлаар нийтдээ 21 цаг үеийн асуудлаар хуралдахаар тов тогтоосон байжээ. Гэтэл А.Баяр дарга хурлыг хойшлуулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга руу утсаар ярьж гаргасан байна. Уг нь НИТХ-ыг хойшлуулах […]

post
Хууль

Б.Билэгт: Авлигын хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Гаалийн байцаагч нар авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэргийн талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Б.Билэгтээс тодрууллаа. -Өчигдөр авлига авч байсан төрийн албан хаагчийг үйлдэл дээр нь баривчилсан тухай мэдээлэл гараад байна. Энэ тухай тодруулахгүй юу? -Өчигдөр гаалийн ерөнхий газрын улсын байцаагч СХД-ийн нутаг дэвсгэрт 50 сая төгрөгийн хахуулийг автомашиндаа авч буй үйлдлийг […]

post
Нийслэл

А.Баярыг огцруулах бичигт 30 төлөөлөгч гарын үсэг зуржээ

МАН дотор үүссэн эрх мэдлийн зодоон хотын удирдлагуудыг ч тойрохгүй нь. Нийслэлийн 45 төлөөлөгчийн 30 нь иргэдийн хурлын дарга А.Баярыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Хуваарь ёсоор бол өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчдийн 7-р хуралдаан хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүйн улмаас хурал тодорхойгүй хугацаагаар гацаанд ороод байна. Улаанбаатар хотыг удирдах төлөөлөгчдийн бүрэлдэхүүний 40 нь МАН-ынх бол […]

post
Парламент

Сэлбэ дэд төвийн төслийг зүтгүүлэхээр МАН бүлэг шийдлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Үүнд: Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд батлаж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна. Хуулийн төслийг […]

post
Парламент

МАН бүлэг Сэлбэ дэд төвийн төслийг татах уу, зүтгүүлэх үү гэдгээ шийднэ

Өнөөдөр буюу даваа гаргийн 10:00 цагаас Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын бүлэг, зөвлөлүүд ээлжит хурлаа хуваарь ёсоор хийнэ. Тодруулбал, Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдана. Нам, эвслүүд бүлгийн хурлаараа энэ 7 хоногт байнгын хороо чуулганаар хэлэлцэх асуудалд ямар байр суурьтай хандахаа ярилцдаг. Тэр дундаа гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг […]

post
Парламент

Газрын тосны үйлдвэрийг барьцаалж, Сэлбийн хулгайг шахаж байна

Анх 2025 онд ашиглалтад оруулна гэж тооцож байсан Газрын тос боловсруулах үйлдвэр өдгөө 2028 ондоо багтаж ашиглалтад орж чадах уу, үгүй гэсэн дэнсэн дээр явна. Анх ковидоос болж ашиглалтад орох хугацаа нь бага багаар хойшилж байсан бол одоо Энэтхэгийн Засгийн газраас зээлсэн мөнгө нь ороод ирчихсэн байхад газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж чадахгүй […]

post
Парламент

“Авлигажуулсан Монгол” сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Үдээс өмнө хуулийн төслийн хэлэлцүүлгүүд өрнөх бол үдээс хойш УИХ-ын асуулгын цаг үргэлжлэх бөгөөд АН-ын бүлгийн гишүүд “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэх юм. Харин үдээс хойш –Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн […]

post
Нийслэл

Х.Нямбаатар: Нэгэнт надтай өрсөлдөх хүн байхгүй байхад намайг огцруулж өгөөч ээ гэдэг санал гаргаж болохгүй биз дээ

Өнөөдөр хуралдсан МАН-ын нийслэлийн намын хорооны хурлаар 3 асуудал хэлэлцжээ. Хурлын дараа Нийслэлийн засаг дарга, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэгч Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. -Өнөөдрийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгөөч? -3 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байсан. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 2-рт санхүүжилтын төлөвлөгөө батлах, 3-рт зохион байгуулалтын асуудал […]

post
Парламент

АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Өнөөдөр Ардчилсан намаас ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа хийлээ. Парламентын сөрөг хүчний хувиар АН -ын анхаарал хандуулж байгаа асуудлуудаа танилцуулсан юм. Үүнд АН-ын бүлгээс хэсгийн ахлагч нарын намд үйлчилдэг өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх тухай хуулийн төслөө өргөн барьсан боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй талаар мэдээлэл өглөө. Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хувьд Туулын хурдны замтай […]

post
Нийслэл

Э.Бат-Амгалан: Миний хувьд өнөөдөр Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй

Өнөөдөр МАН дотроо том нөлөөтэй Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж байгаа. Уг хурлыг удаан хүлээсэн лидерүүд МАН дотор цөөнгүй бий. УИХ-ын гишүүн, Орон сууцжуулалт, барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нийслэлийн намын хорооны лидер болох амбицтай гэдгээ нуугаагүй. Тиймээс нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэх бололцоог өнөөдрийн хурлаар олгоно гэдэг мэдээлэл бий. Гэхдээ Э.Бат-Амгалангийн зүгээс өнөөдөртөө нийслэлийн […]

post
Нийслэл

Х.Нямбаатар намын хороондоо ажлаа тайлагнаж байна

Төрийн эрхийг баригч МАН-ын хүчтэй төлөөлөл багтсан Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурал өглөөний 9.00 цагт эхэлсэн. Хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын ажлын тайланг сонсч байна. Өнөөдрийн хурлаар, Нийслэлийн засаг даргын 2024 оноос хойшх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийн явцын тайлан, болон МАН-ын үндсэн дүрэм, журмын хүрээнд татвараа […]

post
Парламент

С.Бямбацогт баасан гарагт санал хураадаг шинэ уламжлал үүсгэжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааныг удирдсан цагаасаа эхлээд хэлэлцсэн хуулийн төслүүдийнхээ санал хураалтыг хойшлуулдаг дадал бий болгоод байна. Өнөөдөр хэлэлцүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалтыг уламжлал ёсоор баасан гарагийн өглөө хийе хэмээн хойшлууллаа. С.Бямбацогтын уламжлал хэмээн нэрийдсэн санал хураалтыг хойшлуулдаг явдал гэхдээ чуулганы ирц бүрдэхгүй байгаатай холбоотой. Парламентын […]

post
Парламент

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хуулийн төслийг дэмжих эсэхийг маргааш шийднэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа нар санаачлан өргөн мэдүүлсэн юм.  Өнөөдөр Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгэг хийж байгаа. 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль […]

post
Парламент

Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороог удирдана

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очир Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор тус байнгын хороо түр хугацаанд даргагүй явж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өмнөх засгийн газарт Сангийн сайдаар ажилласан байсан Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор боллоо. Ингэхдээ ТББХ-ны 21 гишүүнээс 17 буюу 81 хувь […]

post
Нийслэл

Удаан хуралдаагүй Нийслэлийн МАН ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Монгол Ардын нам хуралдахаар болжээ. Хурал өглөөний 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Нам дотроо томдоо тооцогдох Нийслэлийн намын хороо чухам ямар асуудлаар хуралдах нь одоогоор тодорхой биш байна. Нийслэлийн МАН-ын даргаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажилладаг. Түүний нам доторх албан тушаалд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын […]

post
Хууль

“Чингис хаан”, “Капитал” банкны 70 тэрбум төгрөгийн өрийг Нийгмийн даатгалын санд төлүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк”, “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаарх мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас АТГ-т өгчээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк” ХХК-иас, Чингэлтэй дүүргийн Иргэний […]

post
Парламент

Төрийн ордонд ахин нэг зодоон болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Х.Ганхуяг гишүүнийг асуултад хариулах үеэр Г.Очирбат гишүүн таслав. Үүний улмаас тэд хоорондоо маргасан юм. УИХ-ын гишүүн Г.Очирбат: -Дотоодын үйлдвэрлэгч нарт олгодог бар кодыг чинь хилийн чанадад шошго дээрээ наагаад оруулаад ирдэг болчихсон. Алийг нь үндэсний үйлдвэрлэл гэж ялгах […]

post
Бодлого шийдвэр

Б.Найдалаа: Цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй

Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд ажил хаяхаар өнгөрсөн 7 хоногт жагсаж эхэлсэн. Гэвч төв талбай дээрх төрийн байгууллагуудын өдөрлөгөөс болж, эрчим хүчний салбарынхан жагсаалаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа юм. Тэгвэл салбарын сайд Б.Найдалаа эрчим хүчний үнийг зохистой түвшинд нэмэхээс өөр аргагүй гэдгээ мэдэгдэв. Эрчим хүчний үнийг төрөөс хэт удаан хугацаанд зохисгүй байдлаар барьж ирсэнтэй […]

post
Парламент

Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороог хаврын чуулганы хугацаанд ахин байгуулах бололцоогүй

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулах санаачилга парламентаас дэмжлэг авч чадаагүй унасан. Тэгвэл 2 гишүүн түр хороо байгуулах саналаа ахин өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хаврын чуулганы хугацаанд 2 түр хороо байгуулагдах боломжтой. Одоогийн байдлаар 2 гишүүн 2 хянан шалгах түр байгуулах хүсэлт гаргасан нь чуулганаар хэлэлцүүлэх асуудлын […]

post
Нийгэм

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

5000 орчим хүн нэгэн зэрэг иогийн дасгалыг сонирхолтойгоор хийх боломжийг бүрдүүлдэг Иогийн фестивал ирэх 5-р сарын 16, 17-нд “BlueSky hotel & tower”-т 6 дахь удаагаа болох гэж байна. 2 өдрийн турш Монголын болон гадаадын шилдэг багш нар 30 гаруй төрлийн иог, бясалгалын хичээл орно. Жилд ганцхан удаа зохион байгуулагддаг Монголын иогийн фестивалд Дэлхийн иогийн алдартай […]

post
Нийслэл

Өнөөдрөөс нийслэлийн албан хаагчид өглөөний 7 цагаас ажиллаж эхэллээ

Засгийн газраас төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ажлын цагийн уян хатан зохицуулалтыг нэвтрүүлж, байгууллагууд дотоод журмынхаа дагуу ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30 хооронд байхаар тогтоожээ. Эдгээр өөрчлөлт нь албан хаагчдын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зэрэг […]

post
Бодлого шийдвэр

Эрчим хүчний салбарынхны жагсаалыг Засгийн газар тоохгүй байна

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн гудамжинд гарч жагсаж эхэллээ. Монголчуудыг цахилгаан дулаантай амьдруулахын төлөө 24 цагаар зүтгэдэг тэдэнд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр сонголт үлдсэнгүй. 25-30 жил ашиглагдаж, актанд гарахдаа тулсан хуучирсан техник хэрэгслэлийг хэвийн горимоор ажиллуулахын тулд тэд асар хүнд ачааллыг гомдолгүйгээр, чимээгүй үүрч ирсэн хариуцлагатай мэргэжилтнүүд. Гэвч одоо […]

post
Парламент

Өнөөдрийн чуулганыг 12 гишүүн тасалжээ

Өнөөдрийн буюу баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Энэ нь 126 гишүүнтэй парламентын 76,9 хувь юм. Ажилдаа ирээгүй 29 гишүүнээс 7 нь чөлөөтэй бол 10 гишүүн томилолттой байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдааныг 12 гишүүн шалтгаангүй тасалжээ. Тэднээс дурдвал Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Б.Жавхлан, Г.Уянгахишиг, Б.Тулга, Ц.Туваан, Ц.Мөнхбат тэргүүтэй гишүүд […]

post
Парламент

С.Бямбацогт гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзаж, тэдний саналыг сонсжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр  парламентын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрээр ажлаа авмагцаа УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Тамгын газрын албан хаагчид, гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөөс  цаасаар болон цахимаар санал авсан билээ. Тамгын газрын бүрэлдэхүүнд багтдаг туслах зөвлөхүүдээс есөн багц асуудлаар 300 гаруй санал ирүүлсэнтэй […]

post
Парламент

Ажилдаа ирсэн гишүүдийг С.Бямбацогт өглөө бүр алдаршуулдаг

Хаврын чуулган эхэлснээс хойш чуулганы ирц идэвхийн асуудал УИХ-ын даргын толгойн өвчин болж байна. Ажилдаа цагтаа ирсэн гишүүдийг УИХ-ын дарга С.Бямбацогт өглөө бүр овог нэрээр нь дуудаж, хувийн зүгээсээ хариуцлагатай байгаагийнх нь төлөө урамшуулдаг уламжлал тогтжээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүнээс 87 гишүүн ирж оролцож байгаа бөгөөд ирц 69 хувьтай үргэлжилж байна. Баасан гарагт […]

post
Парламент

Чуулган эрт тарна

Өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ. 126 гишүүнтэй болсноосоо хойш парламент баасан гарагт үдээс өмнө хуралддаг болоод байгаа юм. Өнөөдөр ч мөн чуулганаар 3 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд: