horoscope
horoscope
horoscope

Хууль

post

Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн 9 даргыг ажлаас нь халжээ

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгаж байна. Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагууд, компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг хамруулжээ. Тэдний […]

post

Түргэний машинд зам тавьж өгөөгүй жолоочийн эрхийг 3 сараар хаслаа

“Ослын улмаас хүнд гэмтсэн хүнийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, зүй бус үйлдэлд гаргаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкт 10 дугаар сарын 13-нд нийтлэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж, тухайн жолоочийг олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгожээ. Мөн хуулийн 3.8 […]

post
Хууль

Эмнэлгээсээ мансууруулах эм авч, хувьдаа завшсан сувилагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Хар тамхи, мансууруулах бодис, эмтэй холбоотой доорх 6 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Прокурор эдгээр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүллээ. Үүнд:

post
Хууль

Төмөрлөгийн үйлдвэрийн албан тушаалтнуудад 140 сая төгрөгийн хахууль өгчээ

Төрийн өмчит “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-тай төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулахын тулд Д.Ү тус компанийн нэр бүхий удирдах албан тушаалтнуудад нийт 140 сая төгрөгийн хахууль өгсөн байна. АТГ уг хэргийг шалгаж тогтоогоод, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Дархан-Уул аймгийн Прокурорын газарт шилжүүлжээ. Прокурор тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах […]

post
Хууль

Компанийг нь бусдад санал болгоод, 162.4 сая төгрөгийн хахууль авчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга А.Б, улсын байцаагч Б.М нар ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хий хадгалах сав ашиглах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид “А…” ХХК-ийг санал болгожээ. Үүний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан байна. Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр […]

post
Хууль

135.7 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг шүүхэд шилжүүлэв

“М…” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Х төрийн өмчит “Д…” ХХК-тай “Баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх зорилгоор тус компанийн удирдах албан тушаалтанд 40 мянган ам.доллар буюу 135.7 сая төгрөгийн хахууль өгсөн аж. Энэ хэргийг АТГ шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн Прокурорын газар тус […]

post
Хууль

Өргөст хэмхний үрийн мөнгийг хувьдаа зарцуулжээ

Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газар 2024 онд улсын төсвөөр худалдаж авсан нийт 117 сая төгрөгийн үнэтэй 423 уут өргөст хэмхний үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэн, хуулийн этгээдэд худалджээ. Үнийн 20 хувь болох 23.4 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх ёстой байсан аж. Гэтэл тус газрын хэлтсийн мэргэжилтэн Р.Н уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. АТГ […]

post
Хууль

Орон нутгийн Авто замын санд 761 сая төгрөгийн төлбөр нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газарт “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэсэн агуулгатай мэдээлэл иржээ. Өмнөговь аймгийн засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэгэн төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, […]

post
Хууль

Цахим залиланг www.zalilan.113.mn таниулна

Кибер аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2026.10.22/ хуралдав. Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна.  Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 […]

post
Хууль

24 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож яваад 27 хүн хохироожээ

Тээврийн прокурорын газар 2024, 2025 он болон 2026.10.20-ны байдлаар хүүхэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийн улмаас 27 хүн хохирсноос 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 6 хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны […]