Японы иен ам.долларын эсрэг чангарч, долоон сарын дээд түвшинд хүрлээ
Японы иен ам.долларын эсрэг долоон сарын дээд түвшинд хүрч, нэг ам.доллар 153.53 иентэй тэнцэх болов. Иений ханш сүүлийн долоо хоногт бараг 4 хувиар чангарсан бөгөөд үүнд Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ. Мөн хөрөнгө оруулагчид иенээр санхүүжүүлсэн арилжаагаа хааж, Японы хөрөнгө оруулагчид гадаад дахь хөрөнгөө эх орондоо буцаах хүлээлт нэмэгдсэн […]












