horoscope
horoscope
horoscope

Ханш

post

Хогны мөнгийг 2 дахин нэмжээ

БОУАӨ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан аргачлалаар хог хаягдлын төлбөрийг тогтоодог. Үүний дагуу 2022 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын “Хог тээвэр” ОНӨААТҮГ 1 айлаас 5000 төгрөгийн хураамж авч, 18 машинд хогийг нь ачин, хогны цэгт аваачиж устгаж байна. Дархан сумаас хоногт 120-180 тн хог гардаг аж. 1 кг, 1 тн хог тээвэрлэх зардал […]

post

Унц алтны үнэ 5300 ам.доллар давлаа

2026 оны 1-р сарын 28-нд алтны үнэ 27%-иас дээш өслөө. Мөнгө 119.34 долларт хүрч дээд амжилт тогтоов.Хөрөнгө оруулагчид Дэлхий дахинаа үүсээд байгаа геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдлаас аюул багатай гарахын тулд үнэт металлд хөрөнгө оруулах нь ихэсчээ. Ингэснээр алтны үнэ пүрэв гарагт унц тутамд 5600 ам.доллар хүрч, дээд амжилт тогтоов. Мөнгө 120 ам.доллар давах […]

post
Ханш

Эрэгтэй дээл 280-600, эмэгтэй дээл 250-550 мянгын үнэтэй байна   

Сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” үзэсгэлэн, худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд, нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17 хүртэл зохион байгуулахаар болжээ. Монголчууд Сар шинийн хэрэгцээндээ зориулан, нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авч, гадагш нь урсгадаг байна. […]

post
Ханш

Багшийн цалин 4-4.7 сая болж нэмэгджээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын цалинг Засгийн газар энэ оны 1-р сараас эхлэн 50 хувиар нэмлээ. Нэмэгдсэн цалингийн задаргааг Боловсролын яам шинэ багш болон 20 жил ажиллаж буй багшаар жишээлэн танилцуулж байна.

post
Ханш

Хэрэглээний зээлийг хумих шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хороо өнгөрсөн сард хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах тухай шийдвэр гаргасан бол энэ удаа хэрэглээний зээлийг хумихаар шийдвэрлэжээ. Тус хороо арилжааны банкнаас иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж, шинэчлэн тогтоосон юм. Мөн арилжааны банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал […]

post
Ярилцлага

Н.Ууганбаатар: Бид технологийн хувьсгалаас  боломж олж авах хэрэгтэй

Валютын нөөц тогтвортой байгааг төв банкнаас мэдээлж байгаа. Тэгвэл энэ нөөц Монголчуудын амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Н.Ууганбаатартай ярилцлаа. -Эдийн засаг сайнгүй л байх шиг мэдрэгдэх юм. Гэтэл Монголбанкнаас валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай зарлаад байдаг. Валютын нөөц яг эдийн засаг ямар байгааг тодорхойлдог хүчин зүйл мөн үү? -Төв банкны Ерөнхийлөгчийн […]

post
Ханш

Үхрийн мах кг нь 27 мянгад хүрчээ

Тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл махны үнэ нэмэгдчихлээ. Би 650 орчим мянга төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Нэмэгдээд 730 орчим мянган төгрөг боллоо. Ингээд 580 мянгаар нь Цагаан сарынхаа ууцыг авчихлаа. Одоо буузны махаа авах гэтэл мөнгө хүрсэнгүй. Дараагийн тэтгэврээ хүлээнэ” хэмээн өндөр настан Т.Болор ярив. Түүний адил 700 орчим мянган төгрөгтэй иргэд хонины ууц […]

post
Ханш

Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг алт худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл авсан үзүүлэлт юм. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 880.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,950.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулбал  0.7 хувиар буурсан үзүүлэлттэй […]

post
Ханш

Дархан, Төв аймаг руу зорчигч тээвэрлэх үнэ нэмэгдлээ

Улаанбаатар хотоос Дархан-Уул, Төв аймаг руу том оврын автобусаар зорчигч тээвэрлэх төлбөр өнөөдрөөс (2026.01.05) эхлэн нэмэгдлээ. Эдгээр чиглэлд ямар үнэ тарифаар зорчигч тээвэрлэхийг доорх мэдээллээс харна уу!

post
Ханш

Хот хоорондын автобусны тасалбарын үнийг нэмэхээр болжээ

2025 оны 12 дугаар сарын 13-нээс эхлэн, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Өвөрхангай, Баян-Өлгий болон Улаанбаатар хоорондын автобусны үнэ нэмэгдэхийн Авто тээврийн үндэсний төв мэдээллээ.