horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас

Д.Даваабаяр: Сар шинийн баяраар шатахуун тасрахгүй

post-img

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор шатахууны эрэлт нэмэгддэг. Тэгвэл энэ жил сар шинийн баярын өдрүүдэд шатахууны хомсдол үүсэх эсэх талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа. “Энэ сард шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. АИ-92 автобензины хувьд 60,000 тонн орж ирдэг байсан бол өчигдөр /2026.01.27/-ийн байдлаар 100,000 тонн шатахуун импортоор орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл шатахууны нөөц хангалттай байгаа гэж хэлж болно. Мөн ирэх хоёрдугаар сарын захиалгаа хангалттай өгнө. Тиймээс сар шинийн баяраар шатахуун тасрахгүй байх боломжтой” гэх мэдээллийг өглөө.

0/1000