horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас
post
Спорт

Ж.Анударь Душанбе их дуулгын хошой аварга боллоо

Ази тивийн аварга, ӨҮДАШТ-ын мөнгөн медальт ОУХМ Ж.Анударь 2025, 2026 онуудад Душанбе их дуулгад түрүүлсэнээр хошой аварга боллоо. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг унаж шидэх мэхээр үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж аваргын алтан медаль хүртлээ.

post
Улс төр

НИТХ-ын даргаар Д.Ихбаяр сонгогдлоо

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар нэр дэвшсэн Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилохыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 94,44 хувь дэмжсэнээр энэхүү томилгоог батламжиллаа. Эргэн сануулахад, өнгөрөгч даваа гарагт НИТХ-ын ээлжит бус хурал болсон ба А.Баярыг олонхын саналаар НИТХ-ын даргаас огцруулсан юм. Ийнхүү Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн билээ.

post
Нийгэм

“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе”-Цаг үеэ олсон зөв санаачилга

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дунд үе тэнгийн дээрэлхэлт /bullying/ нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь зөвхөн нэг хүүхдийн асуудал биш харин нийгмийн хэмжээнд анхаарах ёстой чухал сэдэв болоод байна. Ийм цаг үед Цагдаагийн ерөнхий газар болон И-Монгол академи хамтран, санаачлан хэрэгжүүлж буй “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аян нь цаг үеэ олсон, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах […]

post
Шүүх

Г.Отгонтуяа: Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө 2 дахь шатны шүүх хуралд орох гэж байна

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2026.05.01/ болно. Тэгвэл охины ээж Г.Отгонтуяа цахим хуудсаараа дамжуулан, “Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө 2 дахь шатны шүүхээр худал үнэнийг дэнслүүлэхээр ирээд байна. Эгэл жирийн иргэн-Эх хүн билээ. Би улс орныхоо ирээдүйн нэг хэсэг болсон ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн төлөө […]

post
Соёл Урлаг

“Сэтгэлийн уяа” киног өнөөдөр Өргөө-1 кино театрт үнэ төлбөргүй үзүүлнэ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 10 дахь уран бүтээл “СЭТГЭЛИЙН УЯА” уран сайхны киноныхон моринд хайртай монголчууддаа зориулсан онцгой бэлгээ задалжээ. Уг киног зөвхөн өнөөдөр буюу тавдугаар сарын 01-ний өдөр “ӨРГӨӨ-1” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжийг моринд хайртай монгол хүн бүрд олгож буй юм. Энэхүү уран бүтээл нь монгол хүний сэтгэлгээ, ахуй соёл, унаач хүүхдүүдийн нөхөрлөлөөс […]

post
Нийгэм

X богдын мэлмий гийсэн өдөр тохиож байна

Өнөөдөр билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 15-ны өдөр. Наран гэрэлт, Түмэн наст, Оройн Дээд Очирдара аравдугаар Богд гэгээний мэлмий гийсэн тэргүүн их дүйчин өдөр тохиож байна. Монголын Буддын шашны тэргүүн Х Богд Жавзандамба хутагт бээр өдөр бүр, “Миний Монгол ахан дүүс, багш, лам хувраг, шавь нар маань амар амгалан болтугай” хэмээн ерөөл тавьсаар буй.

post
Нийгэм

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэлж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн энэ жилийн цэрэг татлагын онцлог нь орон нутагтаа очих боломжгүй иргэн оршин суугаа дүүргийнхээ цэрэг татлагын байранд очих боломжтой юм. Цэрэг татлагын байранд […]

post
Нийгэм

Бусдын тээврийн хэрэгслийг эвдэж сүйтгэсэн 5 залууг шалгаж байна

Цахим орчинд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна. Нэгнийгээ бөөрөлхөж, нийлж зодож гэмтээж байгаа бичлэг зөндөө байна” гэх гарчигтай гудамж талбай, олон нийтийн газар тээврийн хэрэгслийг зогсоож, эд зүйлээр цохин, бусдын эд хөрөнгийг гэмтээн, танхайрч байгаа дүрс бүхий бичлэг нийтлэгдсэн. Уг мэдээллийг тодруулахад 2024 оны есдүгээр сарын 20-ны […]

post
Нийгэм

“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “И-Монгол Академи” УТҮГ-тай хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриатай хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс улсын хэмжээнд эхлүүлсэн. Уг аяны хүрээнд олон улсын “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг […]

post
Нийгэм

СТАТИСТИК: 2025 онд гадаадын нэг жуулчнаас дунджаар 4.6 сая төгрөгийн орлого олжээ

Монгол Улсын Засгийн газар 2022 онд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд салбарын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 2024 онд уг хугацааг 2028 он хүртэл сунгаж, дунд хугацааны стратегийн зорилт болгон өргөжүүлсэн байдаг. Эдгээр бодлогын хүрээнд дотоодын аялал жуулчлалын статистикийг бий болгох, бодит өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх замаар салбарын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй […]

post
Нийгэм

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны талаар олны танил эрхмүүд юу гэж хэлэв

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны талаар олны танил эрхмүүд юу гэж хэлэв? Гавж Д.Нямсамбуу: Үр хүүхдээ хамгийн тэргүүнд тавьж анхаараарай Хүмүүс лам хуврагууд дээр очоод “Манай хүү архинд орчихлоо, гаргаад өгөөч” гэж хүсдэг. Гэтэл эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ анхаардаггүй, хүмүүжүүлдэггүй, дэргэд нь буруу үлгэр дуурайлал үзүүлж, үзүүлчхээд хожим нь донтолт, бодисын […]

post
Эрүүл мэнд

Анагаах ухааны доктор, профессорууд нэгдэн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт хийнэ

Анагаах ухааны доктор, профессорууд нэгдэн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт “Жирэмсний эхний гурван сарын оношилгооны орчин үеийн чиг хандлага” сэдвээр тавдугаар сарын 02-ны өдөр сургалт хийхээр болжээ. Энэхүү сургалтад,

post
Нийгэм

NTV телевизийн 20 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн гишүүдийн дунд зохион байгуулах 3 төрөлт спорт наадмын тов гарлаа

NTV телевизийн 20 жилийн ойг тохиолдуулан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлий гишүүдийн дунд зохион байгуулах 3 төрөлт спортын наадам ирэх тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болох тов гарлаа. Энэхүү тэмцээн нь МСНЭ-ийн гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг нэмэгдүүлэх, спортоор нөхөрлөх, спортоор тэргүүлэгч хамт олныг шалгаруулахад орших юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн буюу […]

post
Эдийн засаг

ЭТТ: Энэ сарын 30-ны дотор ногдол ашиг тараахаар ажиллаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.28/ болж, компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцууллаа. Энэ үеэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгохыг үүрэг болгов. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 2025 онд 30.2 сая тонн […]

post
Нийгэм

“Монгол генералын өдөр” өнөөдөр тохиож байна

Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой өнөөдөр /2026.04.28/ тохиож байна. Тэртээ 1944 оны энэ өдөр Ардын засгийн газрын 152 дугаар тогтоолоор энэхүү цолыг олгож эхэлсэн ба 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Түүнчлэн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарсан нь Монгол цэргийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн […]

post
Нийгэм

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиад зохион байгуулагдлаа

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой, ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг нээж илрүүлэх, ШУТИС-ийн тэтгэлгээр суралцах боломжийг олгож мөн ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг сурагчдад сурталчлах зорилготой юм. Энэхүү олимпиад гурван шаттайгаар зохион байгуулагддаг байна. […]

post
Нийгэм

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэхийг уриалж байна

Үе тэнгийн дээрэлхэлт эцэг, эхчүүдийн хамгийн том асуудал болоод байна. Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрхэлтэлтгүй харилцааг нийгмийн соёл […]

post
Улс төр

НИТХ: “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх VII хурал хойшиллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь АН-ын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ. АН-ын бүлэг шаардлагадаа “Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан […]

post
Нийгэм

Улаанбаатар марафоны бүртгэл хаахад тав хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 01-ний 17:00 цаг хүртэл бүртгэх ба Hipay аппликейшн болон Ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах ба үүнд, Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. […]

post
Соёл Урлаг

ФОТО: “МАД” уран сайхны киноны нээлтээс

“ЗЭВ” фильмийн ээлжит уран бүтээл “МАД” адал явдалт, уран сайхны кино бүх кино театраар үзэгчдийн хүртээл болж байна.

post
Нийгэм

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян үргэлжилж байна

Цагдаагийн байгууллага нь “И-Монгол” академи болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн ажлыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдрийн хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өнгөрөгч 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, […]

post
Нийгэм

15-18 насны хүүхдүүд жолоочид хутга тулган машиныг нь дээрэмджээ

“Автобусны буудал орчимд үл таних хүмүүс хутга тулган, миний машиныг дээрэмдсэн” гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Toyota Aqua” маркийн автомашиныг 15-18 насны хүүхдүүд бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлжээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана өнгөрүүлж буйг сайтар анхаарахыг цагдаагийн байгууллага зөвлөж байна.

post
Ярилцлага

Б.Цэрэнтогтох: Чихрийн шижинд хануур эмчилгээ тохиромжтойг тогтоосон

Дэлхий нийтийн асуудал болсон нэг өвчин бол чихрийн шижин. Тэгвэл сүүлийн үед энэхүү өвчний эмчилгээг уламжлалт анагаах ухаантай хослуулах боломж бүрдсэн байна. Энэ талаар АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн, дотор өвчин судлалын дадлагажигч багш, уламжлалтын ахлах зэргийн эмч Б.Цэрэнтогтохтой ярилцлаа. -Юун түрүүнд чихрийн шижин гэж юуг хэлдэг бас юунаас болж үүсдэг талаар ярилцъя. […]

post
Ярилцлага

Б.Билэгт: Замын-Үүд дэх Гаалийн газрын 3 албан тушаалтныг яллагдагчаар татсан

АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнуудад холбогдох асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт “АТГ-аас Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг […]

post
Соёл Урлаг

Дуучин Л.Болдбаатарын тоглолт есдүгээр сарын 19, 20-нд болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил 13 тоглолт зохион байгуулагдахаар болжээ. Үүний нэг нь зохиолын дуучин Л.Болдбаатарын бие даасан тоглолт юм. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам, “Хамгийн эхэнд буюу тавдугаар сарын 23-нд Реппер ThunderZ-ийн “Тэнгри” тоглолт болно. Түүний дараа зургаадугаар сарын 06-ны өдөр МУГЖ Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” нэртэй тоглолт болно. Ийнхүү үргэлжилсээр зохиолын […]

post
Нийгэм

Сэтгэцэд нөлөөт 417 грамм метамфетамин бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсн үйлдлийг илрүүлжээ. Тус иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа […]

post
Улс төр

Монгол Улс Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн чиглэлд санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа. Монгол Улс […]

post
Нийгэм

Согтуурсан үедээ төв талбай дээр шээсэн Хятад иргэдийг 20 хоног баривчилж байжээ

Цахим орчинд “…Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тодруулахад, “Уг асуудал нь 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн, Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан […]

post
Нийгэм

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд хувийн амжилтаар улсын арслан Э.Батмагнай тэргүүлэв

“Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаанд хувийн амжилтаар улсын арслан Э.Батмагнай 40 даваагаар тэргүүлж, өргөмжлөл гардлаа. Мөн тус барилдаанд өрсөлдсөн найман баг нийгмийн хариуцлагын хүрээнд бай шагналаасаа 75.000.000 төгрөгийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивласан юм. Мөн дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 25-ны Бямба, гарагт 13:00 цагаас Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан […]

post
Нийгэм

“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана

“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд: Өнөөдрийн байдлаар нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Түүнчлэн тус өдөрлөгийг эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны […]

post
Нийгэм

“Хатант интернэшнл” баг “Алтан цом”-ын эзэн боллоо

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан өндөрлөлөө. Урьд өмнө болж байгаагүй хамгийн өндөр бай шагналтэй энэхүү барилдаанд үндэсний 8 шилдэг компанийг төлөөлсөн 8 баг уран мэх, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин барилдсанаас Алтан цомын төлөөх шигшээ барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” баг М-Си-Эс, Энержи группийн “М-Си-Эс Энержи” багтай аваргын төлөө өрсөлдсөнөөс […]

post
Нийгэм

Улсын хилээр нохой, муур, тоть зэрэг 8 төрлийн 730 амьтан хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд дэх Гаалийн газрын автозамын зорчигч тээврийг хянах бүсээр зорчиж буй иргэд улсын хилээр нэвтрэхдээ холбогдох хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг удаа дараа гаргаж байна. Үүнд: 2026 оны 4 сарын байдлаар 4 иргэн улсын хилээр нуун нэвтрүүлэхийг завдсан 8 төрлийн 730 амьтныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд экспортлогч оронд буцаан ажиллаж байна. Үүнд: […]

post
Нийгэм

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг 7 жил болгосноор ажлын байр нэмэгдэнэ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой. ХХААХҮЯ-наас хийсэн судалгаагаар 100,0 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа. Үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход жилд 8,500,000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа […]

post
Нийгэм

Замын-Үүд дэх Гаалийн газрын шалгалтаар татвараас зайлсхийх зөрчил их илэрч байна

Замын-Үүд дэх Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн гаальд мэдүүлсэн барааны нэр төрөл, татвар, хураамж зэрэгт хяналт шалгалт хийхэд барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчлүүд их илэрчээ. Мөн зарим аж ахуйн нэгж, иргэдийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бараагаа хугацаандаа, хууль журмын дагуу мэдүүлээгүйгээс үүдэн, гаалийн […]

post
Нийгэм

Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй буюу өмнө жилийн мөн үетэй харьцуулбал зарим нутгаар цухуйлт оройтож байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дундговь аймгийн нийт, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудын зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгуудын цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд […]

post
Нийгэм

Хаан банкны нэр, логог ашиглан иргэдийг залилж байна

Сүүлийн үед банкны нэр, лого ашиглан “урамшуулал”, “санал асуулга” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж, хуурамч линкээр дамжуулан дансны нууц мэдээллийг авч, мөнгийг нь залилан авах гэмт хэрэг нэмэгдэж байна. Иймд,

post
Нийгэм

ИНФОГРАФИК: Өнгөрөгч онд 224 иргэн суррон унаж байхдаа гэмтжээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн скүүтер, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулдаг журамтай. Энэ журмыг Нийслэлийн засаг дарга гаргасан болов ч урин дулааны улирал хаяанд ирэв үү үгүй юу нийслэлчүүд дээрх тээврийн хэрэгслүүдээ унацгааж эхэлдэг. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүд суррон, мопед зэргийг унаж, өөрийгөө болон бусдыг гэмтээдэг тохиолдол жил бүр нэмэгдсээр л байна. Иймд […]

post
Нийгэм

“Мэргэлнэ, засал хийнэ” гэж иргэдийг хохироож, 2,5 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шалгаж байна

Цахим орчинд нэр бүхий фейсбүүк хаягаар дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ сарын 07-ны өдөр баривчилжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

post
Улс төр

Г.Дамдинням: Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үнэ 2 дахин буурах боломжтой

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө. “Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд зарим бодлогуудыг баримтлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Удаан хугацаанд яригдаж байсан гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. Энэ цогцолбор бол хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай, Дархан-Уул […]

post
Улс төр

Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулах нь байж болох хувилбар

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.08/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр, “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар УОК-ын нөөцөөс нийтдээ 5,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг зохих, хэрэгцээ шаардлагатай газруудад хуваарилахаар боллоо. Мөн Еөрөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд нийт 8 албан үүргийг хүлээж […]