horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана

ОХУ-ын тал Украины зорчигч галт тэргийг дроноор бөмбөгдсөний улмаас 5 хүн амиа алджээ

post-img

Мягмар гарагт Украины зүүн хойд хэсэгт зорчиж явсан зорчигч галт тэргийг ОХУ-ын тал дроноор бөмбөгдсөний улмаас 5 хүн амиа алджээ. Зеленский уг халдлагыг “Терроризм” хэмээн шүүмжилсэн байна.

Зеленский Телеграм сүлжээнд “Аль ч улсад энгийн иргэд тээвэрлэж явсан галт тэргэнд дроноор цохилт өгөхийг цэвэр терроризм гэж үзнэ. Энэ бол цэргийн зориулалтаар зөвтгөх аргагүй үйлдэл” хэмээн мэдэгджээ.

Нэг дрон галт тэргийг онож, өөр хоёр дроны цохилт гэлт тэргийн хажуугийн байд туссан гэж прокурорууд мэдээлэв. Тус галт тэргэнд 200 гаруй зорчигч явж байсан бөгөөд цохилтод өртсөн вагонд 18 зорчигч байсан гэж Зеленский мэдэгдсэн байна.

Мөн ОХУ-ын 50 гаруй дроноор хийсэн дараалсан довтолгооны улмаас Украины өмнөд хэсэгт орших Одесса хотод 3 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтжээ.

Эх сурвалж: The Guardian

0/1000