horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана
post
Дэлхий

Ираны арми: Хэрэв АНУ халдвал Ормузын хоолойг бүрмөсөн хаана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт Иранд Ормузын хоолойг нээх 48 цагийн хугацаа өгч, “Хэрэв Ираны арми Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол АНУ-ын армид Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөх тушаал өгнө” гэж мэдэгдсэн юм. Түүний өгсөн 48 цагийн хугацаа өнөө орой дуусна. Харин Ираны арми өчигдөр “Хэрэв АНУ манай эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдвөл […]

post
Дэлхий

Израилын цөмийн станцад ойр орших хотуудад Ираны арми цохилт өгчээ

Ираны арми бямба гарагт Израилын өмнөд хэсгийн цөмийн станцад ойр орших хоёр хотод цохилт өгчээ. Энэ үеэр 180 хүн гэмтсэн тухай Израилын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Уг бөмбөгдөлтийн дараа Арад хотод 116 хүн, Домина хотод 64 хүн гэмтсэн аж. Израилын арми бямба гарагт Ираны Натанз хот дахь цөмийн станцыг бөмбөгдсөн. Үүний хариу болгож, Ираны арми […]

post
Дэлхий

Израилын арми “Хезболла” бүлэглэл рүү хийж буй дайралтынхаа хүчийг нэмэхээр болжээ

Израилын арми Ливан улс дахь “Хезболла” террорист бүлэглэл рүү хийж буй агаарын болон газрын дайралтынхаа хүчийг нэмэхээр болсноо мэдэгджээ. Израилын арми Ливан руу өргөн хэмжээний газрын дайралт хийхээр бэлдэж байж магадгүй гэж ливанчууд айж байна. АНУ, Израилын арми өнгөрсөн сарын сүүлчээр Иранд гэнэтийн цохилт өгсний дараа Ливан улсад орших “Хезболла” террорист бүлэглэл Израилд цохилт өгснөөр […]

post
Дэлхий

Грийнландын нисэх онгоцны буудлын замуудыг дэлбэлэхээр төлөвлөж байжээ

Грийнландыг АНУ-аас хамгаалах зорилгоор 1-р сард Грийнланд руу ниссэн Данийн цэргүүд хэрэв АНУ халдвал чухал нисэх онгоцны буудлуудын замуудыг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэж Данийн олон нийтийн телевиз DR мэдээллээ. Хэрэв Грийнландад дайн дэгдвэл гэмтсэн хүмүүсийг эмчлэх зорилгоор уг цэргүүд цус, цусан бүтээгдэхүүн авч явсан гэж DR суваг мэдээлсэн байна. “The Financial Times”-ийн мэдээлснээр Европын хоёр […]

post
Дэлхий

Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо түр зогсоохоор болжээ

Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээр түр зогсоохоор болсноо мэдэгджээ. Нетаньяху мөн өөрийг нь Трампыг уруу татаж, Ираны дайнд оруулсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Хоёр хоногийн өмнө Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаараас цохилт өгч байв. […]

post
Дэлхий

Трамп: Сувдан эргийг бөмбөгдөх гэж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг Цагаан ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Японы нэг сэтгүүлчийн тавьсан “Иран руу халдах гэж байгаагаа АНУ яагаад холбоотон орнууддаа урьдчилж хэлээгүй вэ?” гэдэг асуултад Доналд Трамп “Гэнэтийн бэлэг барих гэж байсан юм аа. Яаж гэнэтийн бэлэг барихыг танай орон хамгийн сайн мэднэ. Танайх […]

post
Дэлхий

Санаэ Такаичи: Япон улс юу хийж чадах, чадахгүйг Трампад хэлнэ

Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи Цагаан ордонд айлчилж, Трамптай уулзахаасаа өмнө “Ойрх Дорнодод өрнөж буй Ираны дайн, Ормузын хоолойтой холбоотой асуудлаар Япон улс юу хийж чадах болон чадахгүйг Трампад уламжилж хэлнэ” гэж мэдэгджээ. Санаэ Такаичи өнөөдөр АНУ-д айлчилж, Цагаан ордонд Трамптай уулзахаар төлөвлөж байна. Энэ долоо хоногийн эхээр Доналд Трамп холбоотон орнуудаасаа Ормузын хоолойг […]

post
Дэлхий

Трамп: Ираны арми Катарт ахин халдвал байгалийн хийн ордуудад нь маш хүчтэй цохилт өгөх болно

Доналд Трамп “Иран Катарт ахин халдвал Ираны байгалийн хийн ордуудад маш хүчтэй цохилт өгөх болно” гэж анхаарууллаа. Өчигдөр Израилын арми Иранд цохилт өгч, Ираны тагнуулын сайд Эсмаил Хатибыг хөнөөсөн билээ. Мөн Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаарын цохилт өгчээ. Персийн булангийн Парсын талбай бол Дэлхийн хамгийн том байгалийн […]

post
Дэлхий

Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб Израилын цохилтод өртөн амиа алджээ

Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб өчигдөр Израилын армийн цохилтод өртөн амиа алджээ. Үүнээс ганцханн хоногийн өмнө Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани мөн тус улсын цохилтод өртөж, амиа алдсан юм. Өчигдөр Эсмаил Хатиб амиа алдсанаар 2-р сарын 28-нд Ойрх Дорнодод эхэлсэн дайнаас хойш Израилын агаарын цохилтод амь үрэгдсэн Ираны гурав дахь өндөр албан тушаалтан болов. […]

post
Дэлхий

Швейцарын цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас нэг хүн амиа алджээ

Өчигдөр Швейцарын Альпийн нуруунд оршдог Энгельбэрг цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас 61 настай эмэгтэй амиа алджээ. Тус бүхээг орон нутгийн цагаар 11:00 цагийн үед “тодорхойгүй шалтгааны улмаас тросноосоо салсан” гэж Нидвалден мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Mухайн үед уулын энгэрт хүчтэй салхи үлээж байсан гэж гэрчүүд мэдээлжээ. Титлис уулын уруу өнхөрч байгаа […]

post
Дэлхий

Украин дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнод руу явуулжээ

Дроны халдлагаас хамгаалахад нь Иранд туслах зорилгоор Украин улс дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнодын орнууд руу руу явуулсан гэж Зеленский мэдэгдлээ. Зеленский өчигдөр Лондон хотод Их Британийн парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ Украины дроны 201 мэргэжилтэн Ойрх Дорнодод очсоныг мэдээлээд, нэмж 34 мэргэжилтэн илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Зеленский Ойрх Дорнод руу илгээсэн дроны мэргэжилтнүүдийнхээ […]

post
Дэлхий

Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани Израилын бөмбөгдөлтөд өртөн амиа алджээ

Израилаас мягмар гарагт хийсэн дайралтын улмаас Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани амиа алджээ. Мөн Ираны хагас цэргийн “Басиж” хүчний командлагч Голамреза Солеймани тус халдлагын үеэр нас барсан байна. Израилын батлан хамгаалах хүчин “Аятолла Али Хаменеиг устгасны дараа Али Лариджани Ираны дэглэмийн бодит удирдагч болж, Израил болон бүс нутгийн орнуудын эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан” […]

post
Дэлхий

АНУ-ын Терроризмтой тэмцэх төвийн тэргүүн Ираны дайн, Трампыг шүүмжлээд огцорлоо

АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн өндөр албан тушаалтан засаг захиргааныхаа Ираны эсрэг явуулж буй дайныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэний дараа огцрох хүсэлтээ гаргажээ. Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жозеф Кент Ерөнхийлөгчид хаягласан захидалдаа “Иран улс манай үндэстэнд ямар ч аюул занал учруулаагүй байх үед АНУ энэ дайныг Израил болон түүний Америк дахь хүчирхэг лобби бүлгийн дарамт […]

post
Дэлхий

Трамп Ши Жиньпинтэй хийх уулзалтаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иранд болж буй дайны улмаас Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзах айчлалаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ. Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Бид тус айлчлалыг 1 сараар хойшлуулах хүсэлт тавьсан” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Иранд болж буй дайныг хянах боломжтой байх нь чухал гэж мэдэгдсэн байна. Трамп, Ши […]

post
Дэлхий

Афганистаны эмнэлэг бөмбөгдүүлж, 400 хүн амь үрэгджээ

Афганистаны нийслэл Кабул хотод орших эмнэлэг өчигдөр орой бөмбөгдүүлсний улмаас ойролцоогоор 400 орчим хүн амь үрэгдэж, 250 хүн гэмтжээ. Пуужингийн дайралтад өртөх үед тухайн эмнэлэгт 2000 орчим өвчтөн эмчлүүлж байсан гэж тус эмнэлгийн эрх баригчид мэдээллээ. Тэд амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зууд хүрч болзошгүй гэж анхааруулав. Одоогоор 400 хүний цогцсыг уг эмнэлгийн нурангиас татаж […]

post
Дэлхий

Трамп: Би Кубыг авах болно. Би Куба улсаар юу хүссэнээ хийж чадна

Куба улс даяар цахилгаан тасарсан энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Куба улсыг авах болно” гэж мэдэгдлээ. Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “АНУ хэзээ Кубыг нэгтгэх вэ?” гэдэг асуултыг би насаараа сонсож байна. Би Куба улсыг авах нэр хүндтэй ажлыг хийх болно гэж бодож байна. Би Кубыг чөлөөлөх юм уу, АНУ-д нэгтгэсэн ч чадна. […]

post
Дэлхий

Ираны халдлагын дараа Эмират улс нисэх онгоцны буудлаа нээжээ

Уржигдар Иранаас ирсэн дрон, пуужингийн халдлагын улмаас Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нисэх онгоцны буудалд гал гарсан юм. Үүний улмаас тус буудлыг хаасан. Тэгвэл өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улс нисэх онгоцны буудлаа нээлээ. 2-р сарын 28-нд Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш Ираны арми Арабын Нэгдсэн Эмират Улс руу 1900 орчим дрон, пуужин харважээ. Ираны […]

post
Дэлхий

Дубайн нисэх онгоцны буудалд дрон халдлаа

Өнөөдөр өглөө Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын нисэх онгоцны буудалд дрон халдлаа. Уг халдлагын улмаас гал гарсан тул нислэгүүдийг цуцалж, буудлыг хаав. Галын улмаас хэн нэгэн амь үрэгдээгүй гэж эрх баригчид мэдээлжээ. Гал гарсны улмаас тухайн нисэх онгоцны буудлын нэг түлш хадгалах сав шатсан тул зарим нислэгийг ойролцоох Аль Мактум нисэх онгоцны буудал руу […]

post
Энтертайнмент

“Оскар”-ын шагналт шилдэг жүжигчид тодорлоо

Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын 13 төрөлд нэр дэвшсэн “One Battle After Another” кино 6-д нь ялж хамгийн олон шагнал хүртэв. 16 төрөлд нэр дэвшиж “Оскар”-ын дээд амжилт тогтоосон “Sinners” кино 4 төрөлд шагнал авч, удааллаа. Өнөө жилийн шагналтнууд:

post
Дэлхий

“Биньямин Нетаньяхуг амьд байвал ална” гэж заналхийлжээ

Израилын телевизээр 3-р сарын 12-нд цацагдсан нэвтрүүлэгт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нэг гартаа 6 хуруутай гарчээ. Үүний улмаас уг бичлэгийг хиймэл оюунаар засаж хийсэн, Биньямин Нетаньяхуг амиа алдсан байж магадгүй гэж хүмүүс сэжиглэж эхэлсэн байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сүүлийн хэд хоногт олон нийтийн өмнө ил гараагүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. […]

post
Дэлхий

Meta компани луйврыг таслан зогсоох зорилгоор Зүүн Азийн бүс дэх 150,000 хуурамч хаягийг хаажээ

Meta компани Тайландын цагдаагийн газартай хамтран луйврыг таслан зогсоох зорилгоор Зүүн Азийн бүс дэх 150,000 хуурамч хаягийг хаажээ. Тайландын Royal Thai цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс АНУ-ын Тагнуулын Нууц Товчоо болон Meta компани хамтран Тайланд улсад луйврын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн 21 хүнийг баривчилж, мөн 150,000 хуурамч хаягийг хаасан байна. […]

post
Дэлхий

Жэйк Полыг нэр дэвшвэл Трамп дэмжинэ гэдгээ илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уржигдар Кентакки мужид хийсэн айлчлалынхаа үеэр сошиал медиа од Жэйк Полыг улс төрд нэр дэвшвэл дэмжинэ гэж мэдэгдлээ. Трамп Жэйк Полд хандаж “Тэр бол гайхалтай, зоригтой, авьяастай залуу. Би чамайг ойрын ирээдүйд улс төрд нэр дэвшинэ гэж таамаглаж байна. Хэрэв чи улс төрд нэр дэвшвэл би чамайг дэмжих болно” гэж хэлэв. […]

post
Дэлхий

Ираны шинэ дээд удирдагч “АНУ-аас цусан өшөө авах болно” гэж мэдэгджээ

Ираны шинэ дээд удирдагчаар сонгогдоод удаагүй байгаа Можтаба Хаменеи анхны мэдэгдэлдээ Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаах тухайгаа тусгажээ. Ормузын хоолойгоор Дэлхийн газрын тосны 20%-ийг тээвэрлэдэг. Түүний энэ мэдэгдлийг Ираны телевизээр дамжуулжээ. Гэхдээ Можтаба Хаменеи өөрөө зурагтаар гараагүй. Түүний мэдэгдлийг мэдээний хөтлөгч уншсан байна. Можтаба Хаменеи тус мэдэгдэлдээ “АНУ, Израилтай хийж буй дайнд амиа алдсан иранчуудын цусан […]

post
Дэлхий

АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д Иран оролцохгүй

Энэ зун АНУ-д болох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Ираны шигшээ баг оролцохооргүй болсон гэж Ираны Спортын яамны сайд Ахмад Доньямали мэдэгдлээ. Одоогоор Ираны хөлбөмбөгийн шигшээ баг албан ёсоор ДАШТ-ээс нэрээ татсан гэх мэдэгдэл хийгээгүй байна. Ираны хөлбөмбөгийн шигшээ баг АНУ-ын Лос-Анжелес хотод 6-р сарын 15-нд Шинэ Зеландын шигшээгийн эсрэг тоглох хуваарьтай. Хэрэв Ираны шигшээ […]

post
Дэлхий

Хятад-Хойд Солонгосыг холбодог төмөр замыг 6 жилийн дараа нээхээр болжээ

Хятад болон Хойд Солонгос улсыг холбодог галт тэрэгний төмөр замын шугамыг энэ долоо хоногт нээхээр болжээ. 2020 онд ковидоос үүдэлтэй цар тахлын дэгдэлтийг зогсоох зорилгоор энэ төмөр замыг хаасан аж. Түүнээс хойш ашиглаагүй энэ замыг 6 жилийн дараа нээх гэж байна. Цар тахлын дэгдэлт намжсаны дараа Хойд Солонгостой холбогддог хилээ Хятадын тал нээсэн боловч Хойд […]

post
Дэлхий

Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн орон газрын тосны нөөцөө ашиглахаар тохиролцжээ

Ойрх Дорнодод болж буй дайнтай холбоотойгоор Ираны арми Ормузын хоолойг хааснаас хойш Европ, Ази тивийн улсуудад газрын тос хомсдож, нефтийн үнэ тэнгэрт хадаад байгаа. 3-р сарын 9-нд газрын тосны үнэ нэг торх нь 110 ам.долларт хүрсэн бол Трампыг “Иранд хийж буй дайн удахгүй дуусна” гэж мэдэгдсэнээс хойш газрын тосны үнэ хэд хоног буурч, нэг торх […]

post
Дэлхий

Швейцарт автобус шатаж 6 хүн амиа алджээ

Швейцар улсын баруун хэсэгт орших Керзерс хотод өчигдөр автобус шатсаны улмаас 6 хүн амиа алдаж, 3 хүн түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Уг осол орон нутгийн цагаар мягмар гаргийн орой 18:25 цагт Керзерс хотын төвд болсон байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Мөрдөн байцаагчид автобусанд гарсан гал гадны нөлөөтэй байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. “Нэг хүн өөр […]

post
Дэлхий

Трамп “Иранд 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулжээ

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ормузын Хоолойг хаасан хэвээр байвал Иранд 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулжээ. АНУ-ын арми Иран руу халдсаны хариуд Иран улс Ойрхи Дорнодын орнууд руу бөмбөгдөж эхэлж, мөн дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20%-ийг бүрдүүлдэг Ормузын Хоолойг хяналтандаа авч, хаасан байв. Үүний улмаас Ормузын Хоолойгоор дамждаг газрын тосны нийлүүлэлт зогсож, нефтийн […]

post
Нийгэм

Ахлах болон дунд сургуулийн сурагчдын 20–30% нь дээрэлхэлтэд өртөж үзсэн байдаг

Орчин үед ахлах сургуулийн сурагчид бусдыг дээрэлхэх тохиолдол маш түгээмэл гардаг хэвээр байнө. Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаануудын дунджаас харвал, дэлхий даяар ахлах болон дунд сургуулийн сурагчдын ойролцоогоор 20–30% нь дор хаяж нэг удаа бусдын дээрэлхэлтэд өртөж байсан гэх тооцоо гарчээ. Зарим улс оронд энэ нь 30–40% болж өсөх тохиолдол ч бий. Мөн сошиал медиа […]

post
Хэргийн газар

Багш руугаа нойлын цаас шидэн, prank хийж байгаад санаандгүй аминд нь хүрчээ

АНУ-ын Жоржиа мужид орших нэгэн ахлах сургуулийн багшийн гэр лүү сурагчид нь нойлын цаас шидэж, prank (шоглоом) хийж байгаад зугтахдаа санамсаргүйгээр машинаар дайрч, амийг нь хөнөөжээ. Жоржиа мужийн ахлах сургуульд багшилдаг 40 настай Жэйсон Хьюзийг гэртээ байх үед сургуулийнх нь 5 хүүхэд гэр лүү нь нойлын цаас шидээд байсан тул гэрээсээ гарч, тэднийг хөөжээ. Жэйсон […]

post
Дэлхий

Ираны шинэ удирдагч Можтаба Хаменеи гэж хэн бэ?

АНУ-ын Иранд хийсэн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан Аятолла Али Хаменеигийн хоёр дахь хүү Можтаба Хаменеи Ираны шинэ дээд удирдагчаар сонгогджээ. Ааваасаа ялгаатай нь тэрбээр өмнө нь ямар нэг том албан тушаал хашиж байгаагүй. Өдгөө 56 настай Можтаба Хаменеи Засгийн газарт ямар нэг албан тушаал хашиж байгаагүй, олон нийтэд илтгэл тавих юм уу, ярилцлага өгч […]

post
Дэлхий

Путин: Европын орнуудад ОХУ газрын тос нийлүүлэхэд бэлэн. Гэхдээ зөвхөн урт хугацааны гэрээ хийнэ

Ираны арми түрүү долоо хоногт Ойрх Дорнодод болж буй дайны хүрээнд Ормузын хоолойг хааснаас хойш газрын тосны үнэ үлэмж хэмжээгээр өсөж, нэг торх нь 100 ам.доллар хүрээд байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Европын орнуудад ОХУ газрын тос нийлүүлэхэд бэлэн. Гэхдээ зөвхөн урт хугацааны гэрээ хийнэ” гэж мэдэгдлээ. ОХУ-ын Украинтай хийж буй дайны хүрээнд Европын […]

post
Дэлхий

Трамп: Ираны дайн удахгүй дуусна. Гэхдээ АНУ хангалттай ашиг хийж амжаагүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны дайн удахгүй дуусна. Гэхдээ АНУ хангалттай ашиг хийж амжаагүй байна” гэж мэдэгдлээ. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр “АНУ-ын Иранд явуулж буй цэргийн ажиллагаа удахгүй дуусна. Дайн бараг дууссан гэж бодож байна” хэмээн мэдэгдэж байв. Дэлхийн зах зээлд 3-р сарын 9-нд газрын тосны үнэ нэг торх нь 115 ам.доллар хүрсэн бол Трамп […]

post
Дэлхий

Месси Цагаан ордонд Трамптай уулзжээ

Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэмийн эзэмшдэг “Интер Майами” баг Цагаан ордонд орж, Ерөнхийлөгч Трамптай уулзах урилга хүлээн авсан байна. Уг урилгын дагуу хөлбөмбөгийн домогт тоглогч Лионел Месси болон түүний “Интер Майами” багийнхан Цагаан ордонд орж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ. Месси болон түүний багийнхан индэр дээр гарч зогсох үед Доналд Трамп тэдэнд MLS […]

post
Дэлхий

Зеленский: Ираны дронуудтай байлдахын тулд Украинаас АНУ тусламж гуйсан

Ойрх Дорнодод явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээнд Ираны дронуудтай байлдахын тулд Украинаас АНУ тусламж гуйсан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Зеленский 3-р сарын 5-ны пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ойрх Дорнодод өрнөж буй дайны улмаас манай хамтрагч орнууд тусламж хүсэж байгаа. Америкийн тал ч бас биднээс тусламж хүссэн” гэж мэдэгдсэн байна. Зеленский Украины аюулгүй байдлын […]

post
Энтертайнмент

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

Аймшгийн кинонд дурлагсдын хамгийн дуртай киноны нэг, Америкийн алдарт “Хөрөө” цувралын бүх ангийг 3-р сарын 19-нд “Netflix”-д оруулахаар болжээ. Энэ цувралын бүх ангийг өмнө нь ямар ч платформд байршуулж байгаагүй. “Netflix” ийнхүү тус киноны 10 ангийг гаргах эрхтэй анхны платформ болсон байна. 2004 онд эхний анги нь цацагдсанаас хойш “Хөрөө” кино асар их амжилт олсон […]

post
Энтертайнмент

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад баривчлагджээ

Алдарт поп дуучин Бритни Спирс АНУ-ын Калифорни мужид мансуурсан байх үедээ машин жолоодож яваад баривчлагджээ. Тэр 3-р сарын 4-ны лхагва гаргийн орой хар өнгийн BMW машинаараа асар хурдтай явж байгаад 21:30 цагт Калифорни мужийн хурдны замын цагдаа нарт саатуулагдсан байна. Саатуулагдах үедээ тэрээр мансуурсан байсан аж. Түүнийг алкохол юм уу эсвэл хар тамхи хэрэглэсэн гэж […]

post
Дэлхий

АНУ “Иран руу хийх дайралт асар их нэмэгдэх болно” гэж мэдэгдлээ

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд “Иран руу хийх дайралт асар их нэмэгдэх болно” гэж мэдэгдлээ. Цагаан ордон дахь уулзалтын үеэр Доналд Трамп “Ираны пуужингийн систем болон дронуудыг АНУ цаг тутамд сөнөөж байна” хэмээн мэдэгджээ. Харин Израилын армийн дарга тус улс дайны “дараагийн шат руу орж байна” хэмээн мэдэгдэв. Их Британийн Ойрх Дорнодод гацсан иргэдээ аврах […]

post
Дэлхий

Бөмбөгдөлтөөс болоод, Хаменеиг оршуулах ёслолыг хойшлуулжээ

АНУ, Израилын арми Ираныг бөмбөгдсөн хэвээр байгаа тул Ираны эрх баригчид дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеигийн оршуулгын ёслолыг хойшлуулжээ. Түүнийг оршуулах ёслолд оролцохыг хүссэн иргэд маш олон байна гэж Ираны нэгэн эрх баригч мэдээлэв. Хаменеиг оршуулах ёслолыг лхагва гаргийн орой эхлэхээр товлосон байсан ч ийнхүү хойшилсон байна. Израилын арми өнгөрсөн шөнө Иран руу дахин […]

post
Дэлхий

Испанийн ерөнхий сайд дайныг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “Дайнд үгүй гэж хэлцгээе” хэмээн уриалжээ

Испанийн ерөнхий сайд Педро Санчес АНУ-ын Иранд хийж буй дайныг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “Дайнд үгүй гэж хэлцгээе” хэмээн уриалжээ. Мягмар АНУ-ын Иранд хийж буй дайнд Испани улс Ойрхи Дорнод дахь цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсаны төлөө Доналд Трамп уурлаж, Испанитай арилжаагаа бүрмөсөн зогсооно хэмээн сүрдүүлж байв. Тэгвэл өчигдөр Испанийн ерөнхий сайд Педро Санчес телевизээр цацсан 10 […]