horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана

Кристин хар салхи Португалын 5 хүний аминд хүрчээ

post-img

Лхагва гарагт Кристин хар салхи Португалын төв болон хойд хэсгийг дайран өнгөрлөө. Уг салхины улмаас үер болж, хөрс гулган, 5 хүний аминд хүрчээ. Хар салхи Португалыг дайран өнгөрөхдөө сургууль, барилгуудыг сүйтгэж, аялал жуулчлалыг тасалдуулан, ихээхэн хэмжээний хохирол учрууллаа. Тус улсын Засгийн газар уг хар салхийг “Байгалийн гамшигт үзэгдэл” хэмээн тодорхойлсон байна.

Сүүлийн өдрүүдэд Португалд хар салхи ихээхэн тохиож байна. Өчигдрийн хар салхины хурд секундэд 41.6 метр хүрч, улс даяар 3000 барилга байгууламж сүйджээ. Мөн 800,000 хүн тог цахилгаангүй болсон байна.

Эх сурвалж: BBC

0/1000