Минг овогтны гэр бүл Мьянмарын Лауккайн хотод үйл ажиллагаа явуулдаг мафийн олон бүлэглэлийн нэг байв. Мьянмарын арми 2023 онд Лауккайн хотыг хяналтдаа авснаар Минг овогтны гэр бүлийн луйврын эзэнт гүрэн нуран унаж, тэднийг Хятадын талд хүлээлгэн өгсөн аж.
Өнгөрсөн 9-р сард Минг овогтны гэр бүлийн гишүүд аллага, цахим залилан, хүний наймаа, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг олон төрлийн хүнд гэмт хэрэгт буруутгагдсан юм. Хятадын зүүн нутгийн Вэньжөү хотын шүүхэд тэдний гэм бурууг шүүх хурал 10-р сард болсон аж. Тус шүүх хурлаар тус мафийн гишүүд Хятадын хилийн ойролцоо орших Мьянмарын Лауккайн хэмээх нам гүм хотыг мөрийтэй тоглоом, хар тамхи, залилангийн төвийн голомт болгон хувиргасан гэж үзэж, Минг овогтны гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон. Уг ялыг өнөөдөр гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: BBC


