“Physical Asia” шоуны Филиппиний багийн ахлагч Жастин Ковени эхнэрийн хамт Монголд ирсэн. Тэгвэл түүний эхнэр Хадаса Ковенитэй Монголд ирсэн сэтгэгдэл болон шоуны талаар ярилцлаа.
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу. Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна?
Намайг Хадаса Ковени гэдэг. Бид Монголчуудтай танилцах гэж бас Монголын багийн тамирчидтай уулзах гэж ирсэн. Монгол орон их үзэсгэлэнтэй юм. Бас хүмүүс нь тун сайхан сэтгэлтэй санагдсан. Биднийг маш уриалгахан хүлээж авсанд талархаж байна. Монгол орон маш хүйтэн юм. Гэхдээ хүйтэн ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй улс юм аа.
Монгол үндэсний дээл үнэхээр гайхалтай. Дээл өмсөж үзэж байгаа нь маш азтай хэрэг. Бид Монголын ёс заншлыг их хүндэтгэдэг учраас энэ хувцсыг ч маш сайхан өмсөх ёстой гэж бодож байна.
-Таны нөхөр шоунд оролцсоныг хэрхэн хүлээж авсан бэ?
Нөхрөө Physical Asia-д ороход нь маш их баярласан. Бас нөхөр маань багаа удирдаад, манлайлж байхыг хараад үнэхээр их бахархаж байсан. Эхний дугаар цацагдаж эхэлснээс хойш дуусан дуустал 3 хүүхэдтэйгээ хамт үзэж, өмнөөс нь айж, сандарч байсан. Хүүхдүүд маань ч ааваараа тун их бахархсан шүү.
-Тэгвэл Монголын баг тамирчдаас хамгийн их сэтгэл татсан оролцогч хэн байв?
Би шоуны үеэр Энх-Оргилоор маш их бахархсан. Яг л Монгол баатрын дүртэй адил санагдсан. Өмнө нь түүний тулааныг үзэж байсан болохоор тэр маш тулаанч, дайчин зан чанартай санагдсан. Монголын багийг гарч ирэхэд шоуг дуустал үлдэнэ гэж огт төсөөлөөгүй. Бүгд л тэднийг дутуу үнэлж байсан ч тэд өөрсдийгөө баталж чадсан. Үнэхээр гайхалтай.
-Баярлалаа.



