horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас

Иргэний биед халдсан цагдаад торгох эсхүл зорчих эрх хязгаарлах ял онооно

post-img

Иргэний биед цагдаа халдаж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулж буй эсэхийг ЦЕГ-аас тодрууллаа.

– “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн цагдаа, жолооч Б албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны байранд иргэн Б-тэй тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан. Уг үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах”-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна” гэх мэдээлэл өглөө.

НЭМЭЛТ: Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрх хязгаарлах ял оноодог. 1 дэх хэсэгт энгийн, 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөлөөр (гэр бүлийн хүчирхийлэл, 2 болон түүнээс олон хүнийг гэх мэт) үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцдог.

0/1000