Өнөөдөр өглөө Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын нисэх онгоцны буудалд дрон халдлаа. Уг халдлагын улмаас гал гарсан тул нислэгүүдийг цуцалж, буудлыг хаав. Галын улмаас хэн нэгэн амь үрэгдээгүй гэж эрх баригчид мэдээлжээ.
Гал гарсны улмаас тухайн нисэх онгоцны буудлын нэг түлш хадгалах сав шатсан тул зарим нислэгийг ойролцоох Аль Мактум нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн гэж Дубай хотын захиргаа мэдээлсэн байна. Нисэх онгоцны буудлыг хаасан тул Дубай хот руу орж, гарах бүх нислэгийг түр хугацаагаар хаасан” гэж нисэх онгоцны “Emirates “компани мэдээлжээ. Мөн тэд зорчигчдод нисэх онгоцны буудал руу явахгүй байхыг зөвлөсөн байна.
2-р сарын 28-нд АНУ, Израилын арми Иран руу довтолсноос хойш Ираны арми Ойрх Дорнод даяар дроноор халдлага явуулж байгаа аж. Өнөөдөр Дубайн нисэх онгоцны буудалд болсон тус халдлага нь Ираны арми Персийн буланд цохилт өгч эхэлснээс хойш Дубай хотод хийсэн 3 дахь халдлага болсон байна.
Эх сурвалж: DDNews


