horoscope
horoscope
horoscope
userА. Алтанцэцэг

Ногоон автобусны хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

post-img

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэхээ өнөөдөр шийдлээ. Хэрэгт холбогдогч Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн 4 зүйл ангиар буруутгагдаж байгаа юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

0/1000