horoscope
horoscope
horoscope
userА. Алтанцэцэг

Төрийн ордонд ахин нэг зодоон болов

post-img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Х.Ганхуяг гишүүнийг асуултад хариулах үеэр Г.Очирбат гишүүн таслав. Үүний улмаас тэд хоорондоо маргасан юм.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Дотоодын үйлдвэрлэгч нарт олгодог бар кодыг чинь хилийн чанадад шошго дээрээ наагаад оруулаад ирдэг болчихсон. Алийг нь үндэсний үйлдвэрлэл гэж ялгах юм?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Би зүгээр жишээ болгоод ярьж байхад, чи юу гээд томроод байгаа юм бэ. Чи дуугүй л байж бай л даа. Би хариулаад дуусгачихъя.

Ийн тэдний маргаан хурцдав. Улмаар гишүүд байнгын хорооны хурлын танхимыг орхиж, бие засах өрөөнд гар зөрүүлсэн тухай мэдээлэл байгаа юм.

0/1000