horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас

NTV телевизийн 20 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн гишүүдийн дунд зохион байгуулах 3 төрөлт спорт наадмын тов гарлаа

post-img

NTV телевизийн 20 жилийн ойг тохиолдуулан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлий гишүүдийн дунд зохион байгуулах 3 төрөлт спортын наадам ирэх тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болох тов гарлаа. Энэхүү тэмцээн нь МСНЭ-ийн гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг нэмэгдүүлэх, спортоор нөхөрлөх, спортоор тэргүүлэгч хамт олныг шалгаруулахад орших юм.

  • Тэмцээний хамрах хүрээ,

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн буюу хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй редакцын ажилтнууд, бусад байгууллагад ажиллаж буй хэвлэлийн төлөөлөгчид.

  • Мэдүүлэг хүлээн авах хугацаа,

2026 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл odonchimeg@mediagroup.mn хаягт илгээнэ.

  • Техникийн зөвлөгөөн,

2026 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт ХУД, 2-р хороо, Капитал хаус, 5 давхарт NTV телевизийн байранд болно. Техникийн зөвлөгөөнд УБ хотоос оролцож буй багийн төлөөлөл биеэр, орон нутгаас оролцож буй багийн төлөөлөл цахимаар заавал оролцоно.

  • Тэмцээний бооцоо,

Тэмцээний нэг багийн бооцоо 700,000 /долоон зуун мянга/ төгрөг байх ба “Эн Ти Ви Броадкастинг” ХХК-ийн Хаан банкны 37000500 5167357829 тоот дансанд 2026 оны тавдугаар сарын 06-ны дотор шилжүүлсэн байна.

Тэмцээний шагнал,

  • Нийт шагналын сан: 20,000,000.00₮ багийн дүнгээр шилжин явах цом,
  • Төрөл тус бүр: 1-р байр: Алтан медаль, мөнгөн шагнал,
  • 2-р байр: Мөнгөн медаль, мөнгөн шагнал,
  • 3-р байр: Хүрэл медаль, мөнгөн шагнал. Төрөл тус бүрд шилдэг эрэгтэй эмэгтэй.

Лавлах утас: 91221944, 91118403

Хаана: Улаанбаатар хот, БГД 20-р хороо, T-Court, V-Court спорт танхим

0/1000