Анагаах ухааны доктор, профессорууд нэгдэн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт “Жирэмсний эхний гурван сарын оношилгооны орчин үеийн чиг хандлага” сэдвээр тавдугаар сарын 02-ны өдөр сургалт хийхээр болжээ. Энэхүү сургалтад,
- Анагаах ухааны доктор, Дэд профессор, Эх барих эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч Д.Мөнхцэцэг,
- Анагаах ухааны доктор, клиникийн профессор П.Жамьян,
- Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Алтантуяа,
- Анагаах ухааны магистр, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач Г.Ганхүү нар оролцох ба Жирэмсэн үеийн эмийн хэрэглээ урагт нөлөөлөх нь, Ургийн хромосомын эмгэгийн генетик оношилгоо, Жирэмсний эхний 3 сарын хэт авиан оношилгоо, Үр тогтолт ба ихсийн хөгжил зэрэг сэдвээр илтгэл тавих юм.




