horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны талаар олны танил эрхмүүд юу гэж хэлэв

post-img

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны талаар олны танил эрхмүүд юу гэж хэлэв?

Хүмүүс лам хуврагууд дээр очоод “Манай хүү архинд орчихлоо, гаргаад өгөөч” гэж хүсдэг. Гэтэл эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ анхаардаггүй, хүмүүжүүлдэггүй, дэргэд нь буруу үлгэр дуурайлал үзүүлж, үзүүлчхээд хожим нь донтолт, бодисын хамааралд өртчихөөр нь ид шидийн аргаар хүүхдээ эмчлүүлэхийг хүсдэг. Тэр үед нь надад хүүхдээ хүмүүжүүлэхгүй яагаа вэ, архи тамхины хор нөлөөг тайлбарлахгүй яагаа вэ гэсэн бодол төрдөг. Үр хүүхэд бол бидний нүдний цөцгий мэт хайрлах ёстой, үйлдэл болгоныг нь, бодол сэтгэл болгоныг нь анзаарч байх ёстой зүйл. Үүнийг тоохгүй хөсөр хаячхаад дараа нь түүндээ зовох тохиолдол их байдаг. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдээ хамгийн тэргүүнд тавьж анхаараач ээ гэж хэлмээр байна.

Миний бие “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэж байна. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд сошиал орчинд ёс зүйтэй хандаж байхыг уриалж байна. Мөн өсвөр насны хүүхдүүд та бүхэн бие биедээ хайртай байгаасай. Сургуулийн орчинд ямар нэг дээрэлхэлт гэсэн зүйлгүй, сайхан ирээдүйг бүтээгээсэй гэж хүсдэг. Би ч бас ээж хүн. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн маань хүүхдэдээ цаг зав гаргаж байхыг хүсье.

Хүүхэд бидний ирээдүй эвдрэх биш аз жаргалтай, инээд хөөртэй, элэг бүтэн, сайн сайхан байх ёстой. Тийм учраас би “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээцгээе” аянд нэгдэж байна. Та бүхэн ч гэсэн нэгдээрэй.

Хүүхдийн цахим орчны хэрэглээг шууд хязгаарлана гэдэг бол байж болохгүй зүйл. Харин хүүхдэдээ эцэг эхчүүд, багш нар цахим орчны аюулыг сайтар хэлж ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цахим орчны хэрэглээнээс болж өөрийнхөө хувийн мэдээллийг, зураг, бичлэгийг алдаж болно, аюул, эрсдэл ихтэй гэдгийг сайтар ойлгуулж, хэлэх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг зааж өгч, ярилцах ёстой.

Намайг хүүхэд байхад нэгнийгээ хамгаалдаг нөхөрлөл байсан. Одоо ч гэсэн энэ нөхөрлөл хүүхдүүдийн дунд элбэг байгаасай гэж хүсдэг. Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт маш их байдаг болсон байна. Ялангуяа бүгд гар утастай болсон. Энэ эрин үед үе тэнгийн дээрэлхэлт улам газар авсан санагдаад байгаа юм. Хүний дотор бурхан, чөтгөр хоёр зэрэг оршиж байдаг. Хэнийг нь илүү сонсох вэ гэдэг нь өөрийн тань гарт байгаа. Гэхдээ чөтгөрийг илүү сонсоод байвал буруу зам руу л хөтөлнө. Хэрэв та хэн нэгнийг дээрэлхэж, дээр нь гарж байгаа юм шиг мэдрэмж авбал тэр чинь таны сэтгэлд хоромхон зуурын мэдрэмж өгдөг. Үүгээр битгий өөрийгөө тэжээгээрэй. Харин нэг нэгнээ хайрлавал илүү сайхан мэдрэмжийг авдаг шүү. Бас бие биеэ хайрладаг хүн байгаарай.

0/1000