horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана

Украин, Норвеги улс хамтран дунд тусгалын дрон үйлдвэрлэхээр боллоо

post-img

Украин, Норвеги улс хамтран дунд тусгалын дрон үйлдвэрлэж эхлэхээр болсноо зарлалаа. Уг төслийн хүрээнд Норвегийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хэдэн мянган дроныг Украины зэвсэгт хүчинд нийлүүлэхээр болжээ.

Норвеги улс 2026 он гарснаас хойш Украиныг дэмжихэд зориулан $7 тэрбумын төсөв баталж байв. Дээрх хамтарсан үйлдвэрийг үүнээс гадна нэмэлт санхүүжилт маягаар байгуулахаар болсон байна. Даваа гарагт Киев хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр Украинд суугаа Норвегийн элчин сайд Ларс Рагнар Аалеруд Хансен, Украины Батлан хамгаалах яамны Европын интеграцын асуудал эрхэлсэн дэд сайд Сергей Боев нар уг гэрээнд гарын үсэг зуржээ.

Украины Батлан хамгаалахын сайд Михаил Федоров “Украины зайлшгүй шаардлагатай чадавхад анхаарлаа хандуулж, системтэй дэмжлэг үзүүлж буй Норвеги улсад талархаж байна. Хамтарсан үйлдвэрийн төслүүд болон дроны найдвартай хангамж нь тулааны талбарт манай зэвсэгт хүчний байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой” гэж мэдэгджээ.

Норвегид үйлдвэрлэсэн эхний дронуудыг энэ зунаас Украины армид нийлүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Украины Батлан Хамгаалах Яамны сайт

0/1000