horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас

СТАТИСТИК: 2025 онд гадаадын нэг жуулчнаас дунджаар 4.6 сая төгрөгийн орлого олжээ

post-img

Монгол Улсын Засгийн газар 2022 онд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд салбарын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 2024 онд уг хугацааг 2028 он хүртэл сунгаж, дунд хугацааны стратегийн зорилт болгон өргөжүүлсэн байдаг. Эдгээр бодлогын хүрээнд дотоодын аялал жуулчлалын статистикийг бий болгох, бодит өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх замаар салбарын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх шаардлага тулгарч байна. Тэгвэл өнгөрөгч 2025 онд буюу нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 3.2 сая хүн дотоодод аялсан бол 847.2 мянган гадаадын жуулчин ирсэн тоон мэдээлэл байна.

Дотоодын жуулчдыг аяллын гол зорилтот чиглэлээр ангилан үзэхэд Хөвсгөл аймагт 328.6 мянган жуулчин, Архангай аймагт 265.2 мянган жуулчин, Улаанбаатарт 211.6 мянган жуулчин, Сэлэнгэ аймагт 178.0 мянган жуулчин, Өвөрхангай аймагт 153.2 мянган жуулчин, Увс аймагт 146.7 мянган жуулчин тус тус аялсан нь хамгийн их байна. Харин Говьсүмбэр аймаг руу аялсан жуулчдын тоо хамгийн бага байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодын жуулчид нийт 2.6 их наяд төгрөгийг аялалд зарцуулжээ. Мөн жуулчдын 47.5 мянган хүн тур операторын үйлчилгээ авч, 27.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь нийт зардлын 1.1 хувийг эзэлж байна. Нэг жуулчин дунджаар 586.8 мянган төгрөгийг тур операторын зардалд зарцуулсан байна.

Түүнчлэн дотоодын жуулчдын аяллын гол зорилго нь байгалийн дурсгалт газар үзэх хэлбэр давамгайлж байна. Тодруулбал, давхардсан тоогоор байгалийн дурсгалт газрыг үзэх зорилготой аялсан жуулчдын тоо 1.4 сая байгаа нь нийт аяллын 43.0 хувийг эзэлж байгаа юм.

Харин өнгөрөгч онд манай улсад эмчилгээ, жуулчлал, амралт зугаалга, найз нөхөд хамаатан садныдаа зочлох, шашин, мөргөл үйлдэх, худалдаа, соёл, спортын арга хэмжээнд оролцох зэрэг аяллын зорилгоор 847.2 мянган гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оноос 119.8 мянган жуулчнаар өсжээ. Манай улсыг зорин ирсэн жуулчдын 8.5 хувийг албан /бизнесийн/, 91.5 хувийг хувийн зорилгоор ирсэн аялагчид эзэлж байна. Мөн улсын хилээр нэвтэрсэн жуулчдыг улсаар авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид хамгийн их буюу нийт жуулчдын 77.1 хувийг эзэлж байгаа бол хамгийн бага хувийг Франц, Беларусь зэрэг улс эзэлжээ.

Түүнчлэн гадаадын жуулчдаас 2024 онд 1.7 их наяд төгрөгийн орлого олсон бол 2025 оны байдлаар 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.4 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, гадаадын нэг жуулчнаас дунджаар 4.6 сая төгрөгийн орлогыг олсон байна. Энэ нь өмнөх оноос 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аялал жуулчлалын салбар нь валютын орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд гадаадын жуулчдын аяллын урсгал 6–8 дугаар саруудад төвлөрч байна. Энэхүү хандлага нь манай улсчн улирлын онцлог, Үндэсний их баяр наадамтай холбоотой аяллын эрэлт, түүнчлэн наадмын дараах хугацаанд байгалийн дурсгалт газруудад чиглэсэн аялал нэмэгддэгтэй холбоотойг харуулж байгаа юм.

Түүнчлэн гадаадын жуулчдын оргил ачаалал наймдугаар сард тохиож байгаа нь уг сарыг гадаадын жуулчдад чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, улирлын хүчин зүйлсээс өндөр хамааралтай байгаа нь харагдаж байна. Харин дотоодын жуулчдын урсгал долоодугаар сард хамгийн их байгаа ба энэ нь Үндэсний их баяр наадам болон аялагчдын амралттай холбоотой нь ажиглагдаж байна. Харин 11-4 дүгээр саруудад аялал жуулчлал хамгийн бага түвшинд байна.

0/1000