Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. Алтанзагас“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
- 2026/05/01
- •
- 5 цаг 48 минутын өмнө
- •
- 2 мин уншина

<p>Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “И-Монгол Академи” УТҮГ-тай хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриатай хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс улсын хэмжээнд эхлүүлсэн. Уг аяны хүрээнд олон улсын “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр /2026.04.30/ Төрийн ордонд нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Ерөнхий боловсролын сургуулийн 300 сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөлөл оролцож, боловсрол, сэтгэлзүй, хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавьж, оролцогчдын санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.</p>
</blockquote>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="1024" height="683" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2026/05/684569372_1281307490759261_7378766936531513923_n-1024x683.jpg" alt="" class="wp-image-158647" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2026/05/684569372_1281307490759261_7378766936531513923_n-1024x683.jpg 1024w, https://admin.time.mn/wp-content/uploads/2026/05/684569372_1281307490759261_7378766936531513923_n-300x200.jpg 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2026/05/684569372_1281307490759261_7378766936531513923_n-768x512.jpg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2026/05/684569372_1281307490759261_7378766936531513923_n-1536x1024.jpg 1536w, https://admin.time.mn/wp-content/uploads/2026/05/684569372_1281307490759261_7378766936531513923_n.jpg 2048w" sizes="auto, (max-width: 1024px) 100vw, 1024px" /></figure>
<p>Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, дээрэлхэлттэй тэмцэх асуудлаар төр, олон нийтийн байгууллага, боловсролын салбар, эцэг эх, сурагчдын оролцоог нэгтгэсэн бодит хамтын ажиллагааны суурь бүрдсэнээс гадна урьдчилан сэргийлэх ажлын чиглэл, арга хэлбэрийг тодорхой болгож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага, шийдлийг хэлэлцэв.</p>
<p>Мөн сурагч хүүхэд, эцэг эхчүүдэд дээрэлхэлт, хүчирхийллийн хор уршгийг ойлгуулах, хандлага, ухамсарт эерэг өөрчлөлт бий болгох, мэргэжлийн байгууллагуудын зүгээс бодит тохиолдол, судалгаа, зөвлөмжид суурилсан мэдээлэл хүргэснээр оролцогчдын мэдлэг, ойлголт нэмэгдэх,оролцогчдоос гаргасан санал, санаачилгыг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах нөхцөл бүрдэж, “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хэрэгжилтийг үр дүнтэй өргөжүүлэх боломж бий болгох ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.</p>

