horoscope
horoscope
horoscope
userТ. Алтанзагас

Бусдын тээврийн хэрэгслийг эвдэж сүйтгэсэн 5 залууг шалгаж байна

post-img

Цахим орчинд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна. Нэгнийгээ бөөрөлхөж, нийлж зодож гэмтээж байгаа бичлэг зөндөө байна” гэх гарчигтай гудамж талбай, олон нийтийн газар тээврийн хэрэгслийг зогсоож, эд зүйлээр цохин, бусдын эд хөрөнгийг гэмтээн, танхайрч байгаа дүрс бүхий бичлэг нийтлэгдсэн.

Уг мэдээллийг тодруулахад 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг буюу 1000 оюутны байрны ил зогсоол дээр Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж сүйтгэсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх)-д зааснаар яллагдагчаар татан, шалгалтын ажиллагаа явуулж байна.

0/1000