Өнөөдөр билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 15-ны өдөр. Наран гэрэлт, Түмэн наст, Оройн Дээд Очирдара аравдугаар Богд гэгээний мэлмий гийсэн тэргүүн их дүйчин өдөр тохиож байна.
Монголын Буддын шашны тэргүүн Х Богд Жавзандамба хутагт бээр өдөр бүр, “Миний Монгол ахан дүүс, багш, лам хувраг, шавь нар маань амар амгалан болтугай” хэмээн ерөөл тавьсаар буй.



