“Хувьсал” продакшны дэлгэцийн 10 дахь уран бүтээл “СЭТГЭЛИЙН УЯА” уран сайхны киноныхон моринд хайртай монголчууддаа зориулсан онцгой бэлгээ задалжээ. Уг киног зөвхөн өнөөдөр буюу тавдугаар сарын 01-ний өдөр “ӨРГӨӨ-1” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжийг моринд хайртай монгол хүн бүрд олгож буй юм.
Энэхүү уран бүтээл нь монгол хүний сэтгэлгээ, ахуй соёл, унаач хүүхдүүдийн нөхөрлөлөөс сэдэвлэн анхны хайрын ариун нандин түүхийг өгүүлэх бүтээл гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. Иймд хурдан морины улирал эхэлж буй энэ өдөр кино баг ийнхүү үзэгчдэдээ бэлэг барьж, үндэсний өв соёлоо хамтдаа мэдрэхийг уриалж байна.
Мөн энэхүү үнэ төлбөргүй үзвэр нь зөвхөн “ӨРГӨӨ-1” кинотеатрт өнөөдрийн бүх цагийн үзвэрээр хүчинтэй байх бөгөөд суудлын тоо хязгаартай тул үзэгчдийг эртлэн зорихыг зөвлөж байна.



