УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 84 хувьтай үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд нийтдээ 106 гишүүн оролцохоор ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд 50 хүрэхгүй гишүүдийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй 20 гишүүний 6 нь албан ёсоор чөлөө авсан бол 9 гишүүн хөдөө орон нутаг болоод гадаадад томилолттой яваа тухай УИХ-ын тамгын газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Галбадрах, Дамдины Цогтбаатар, Х.Ганхуяг нарын гишүүн УИХ-ын даргаас чөлөө хүсэлгүй ажлаа тасалсан байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгД.Амарбаясгалан, Х.Ганхуяг нарын 5 гишүүн чуулганы хуралдааныг тасалжээ
- 2026/05/01
- •
- 1 цаг 7 минутын өмнө
- •
- 1 мин уншина


